УГО ЛОРРИС: ХОЖИГДОЛДОО ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХГҮЙ...

2021-06-29  

No description available.

  Бид ямагт хамтдаа. Ялалт, ялагдал бүрт. Хэн нэгэнд буруугаа тохохгүй. Багаараа л хариуцлага үүрч сурсан. Энэ удаагийн ялагдалд ч гэсэн буруутан хайхгүй. Тайвширсан нь гол алдаа боллоо. Хоёрдугаар үед бид 3 гоол оруулж, 3:1-ээр тэргүүлж явсан. Бүгд л дараагийн шатыг л бодож эхэлсэн. Гэтэл сүүлийн 15 минутанд 2 гоол алдаж, бүх зүйл гэнэт орвонгоороо эргэсэн. Уг нь, энэ 2 гоолын зөрүүгээ хадгалах тактик баримтлах байсан юм. Дэндүү итгэлтэй байсныхаа горыг амслаа. Торгуулийн цохилтыг Мбаппе алдсан нь үнэн. Гэхдээ энэ бол хожигдолд хүргэсэн гол алдаа огт биш гэж Францын багийн ахлагч Уго Лоррис довтлогч Мбаппег өмгөөллөө.

  Бид хожлын төлөө бүхнийг ёсоор нь хийсэн. Тоог 3:1 болгож тэргүүлсэн. Гэвч торгуулийн цохилтоор 5:4-өөр ялагдлаа. Торгуулийн цохилтоор ялагдах нь ямагт гуниг дагуулдаг. Багийн 5 дахь (торгуулийн) цохилтыг хийх эрхийг Мбаппе өөрөө сонгосон гэж Францын багийн дасгалжуулагч Дишам сэтгэгдлээсээ хуваалцав.

  Бидэнд алдах зүйл байгаагүй. Францыг хожно гэдэгт биднээс өөр итгэж байсан хүн байхгүй. Тоглолт ч эхнээсээ дуустал, нэг наашаа , нэг цаашаа болж байлаа. Олон ч гоол орлоо. Бид 15 дахь минутанд гоолдон, тоглолтыг 1:0-ээр хошуучилж эхэлсэн. Дараа нь 2:0 болгох боломжийг Уго Лоррис хаасан. Тэр торгуулийн цохилтыг алдсан нь Францчуудыг сэргэхэд нөлөөлсөн. Хоёрдугаар үед Францууд 3 гоол оруулж биднийг улам хүнд байдалд оруулсан.

  Гэвч бид "бөмбөг бөөрөнхий", "болохгүй юм гэж байдаггүй" гэдгийг үзүүлж чадсан. Манай улс жижигхэн ч, хөлбөмбөг өндөр хөгжсөн гэдгээ баталлаа. Швейцарийн шигшээ баг түүхийн шинэ хуудас бичлээ гэж тус багийн ахлагч Гранат Джака баярласан сэтгэгдлээс барьж чадсангүй.

  Гайхалтай тоглолт. Евро2020-ийн шигшээ наймд шалгарсанд баяр хүргэе. Хөлбөмбөгийн агуу хүчирхэг баг Францыг буулгасан агуу ялалт байлаа. Дараа дараачийн тоглолтонд улам өндөр амжилт хүсье гэж Швейцарийн ерөнхийлөгч Ги Пармелан багийнхандаа баяр хүргэлээ. Францыг ялсан Швейцарийн баг долдугаар сарын 02-ны өдөр Испанитай тоглоно.

No description available.No description available.

 

 

Ц.БАТ-ЭНХ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?