ЕВРО-2020"-ИЙН ШИГШЭЭ НАЙМАН БАГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

2021-06-30  

НЭГ: ШӨВГИЙН НАЙМАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

А: Швейцарь-Испани

"Евро-2021" -д түрүүлэх багийн таамгыг Швейцарь эвдлээ. Тэд үндсэн цаг, нэмэлт цагт 3:3-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор (5:4) Францыг Евро-2021-ээс хассан. Швейцарийн учраа болох Испанийн баг Хорватын багийг нэмэлт цаг 5:3-аар буулган авсан. Тэд Санкт Петербург хотод, долдугаар сарын 02-ны Баасан гарагийн 24.00 цагаас тоглоно.

Б: Бельги-Итали

Евро-2016-ийн аварга Португалийг хожсон Бельгичүүд шигшээ наймд хүчирхэгжсэн Италийн багтай таарсан. Италийн баг Австрийн даруухан багийг мөн л нэмэлт цагт буулгаснаар шигшээ наймд хэцүүхэн шалгарсан. Тэд Германы Мюнхен хотод, долдугаар сарын 02-ны Бямба гарагийн 03:00 цагаас тоглоно.

С: Чех-Дани

Чехийн баг дэлхийн 2 удаагийн мөнгөн медальт Голландын багийг 2:0-ээр хөнгөхөн хожсон бол Даничууд 4:0-ээр Уэльсийг бутниргэсэн. Тэд Азербайжаны нийслэл Баку хотод долдугаар сарын 03-ны Бямба гарагийн 24.00 цагаас тоглоно.

Д: Англи-Украйн

Украйн 2:1-ээр Шведийг, Англи 2:0-ээр Германыг буулган авснаар шигшээ наймд шалгарсан сүүлийн 2 багаар нэмэгдсэн. Тэд Италийн Рим хотод долдугаар сарын 04-ны Ням гарагийн 03:00 цагаас тоглоно.

ХОЁР: ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ

А: Бельги-Итали болон Швейцари-Испанийн ялагчид долдугаар сарын 06-ны Лхагва гарагийн 03:00 цагаас Лондон хотод тоглоно.

Б: Украйн- Англи болон Чех-Дани багуудын ялагчид долдугаар сарын 08-ны Пүрэв гарагийн 03:00 цагаас Лондон хотод тоглоно.

ГУРАВ: ФИНАЛЫН ТОГЛОЛТ

Учраагаа ялсан хоёр баг долдугаар сарын 08-ны Пүрэв гарагийн 03:00 цагт финалдаж, хэн нь аварга болохоо тодруулна.

 

No description available.

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?