Ю.КЛИНСМАНН: ЭНЭ УДААГИЙН ЯЛАГДАЛ ГЕРМАНЫ БАГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЭХЛЭЛ БОЛНО

2021-06-30  

No description available.

  Германы баг шинэчлэгдэж чадсангүй. Сүүлийн 15 жил нэг л хүн энэ багийг удирдлаа. Нөгөө л Мюллер, нөгөө л Кросс, нөгөө л Кехмелл, нөгөө л Нойер. Хүмүүс нь ч, тоглолт нь ч өөрчлөгдөөгүй. 2014 онд Дэлхийн аварга болсноос хойш Германы шигшээ баг шинэ цус сэлбэсэнгүй. Үхлийн хэсгийн 3 тоглолтоос дүгнэлт хийвэл, Германы багийг танихын аргагүй болсон байна. Францад хожигдож, Португалийг хожиж, сулхан Унгартай дөнгөн данган тэнцсэн. Маш тогтворгүй тоглолоо. Германы багийн онцлог бол маш тогтвортой тоглолттой байсан. Үүнийгээ гээжээ. Английг барсангүй. 2018 оны ДАШТ-ийг шившигтэй орхисон үйл явц давхацлаа. Англичууд бүх талаар Германыг илүүрхлээ. Өлсгөлөн арслангийн зуултаас мултрах гэж тэлчилж буй үхэр мэт төсөөлөгдлөө.

Английн баг хариуд нь бүрэн шинэчлэгджээ. Тэд уламжлалт "Англи хөлбөмбөгөөсөө" татгалзаж чаджээ. Урьд өмнөх шиг дээд давхраар тоглох, хол цөлөх зэргийг бараг олж харсангүй. Тэд ахиж урагшилжээ. Харин бид хуучин буурин дээрээ хоцорсон байна. Аливаа зүйл өөрийн цаг хугацаатай, ээлж дараатай, хэмжээ хязгаартай гэдгийг харууллаа. Энэ удаагийн ялагдал бол Германы багийн шинэчлэлийн эхлэл болно Йохим Лёвын багт шүүмжлэлтэй хандаж буйгаа шигшээ багийн дасгалжуулагч асан Ю. Клинсман ВВС спортод ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?