ЮЛЬМАНН: ЧЕХИЙН ГОЛ ХӨЗӨР БОЛ БАГИЙН ТОГЛОЛТ

2021-07-01  

No description available.

  Бидэнд Европын аваргын цомоо хослуулах өчүүхэн боломж байна. Багийн тоглолт сэргэсэн нь бидэнд найдлага төрүүлж буй. Сүүлийн 2 тоглолтонд хөвгүүд маань тус бүр 4 гоол орууллаа. Хагас хамгаалагч Эриксоныг эхний тоглолтонд "алдаж", хамгаалалтанд гарсан сул талаа довтолгоогоор нөхөх стратегид амжилттай шилжиж чадлаа.Одоо тоглолт бүр финал. Хожигдвол хоосон хоцорно. Тиймээс тухайн баг бүрт тохирсон зөв тактикийг боловсруулж байна. Чех бол Орос, Уэльстэй зүйрлэх юмгүй чадварлаг баг. Багийн тоглолт сайтай. Яг л нэг хүн сэтгэж, талбай дээр хөдөлдөг. Дээр нь, Владимир Цоуфал, Патрик Шик нарын ур чадвар өндөртэй тоглогчидтой. Патрик Шик бол Евро-2021 АШТ-ий шилдэг мэргэн буучийн нэг(4 гоолтой). Хамгаалалт, довтолгоо нь нэгэн жигд ийм л багтай шигшээ дөрөвд үлдэхийн төлөө тоглоно.

Маш хүнд тоглолт болно гэдгийг төсөөлж байна. Бид Европийн Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Чехтэй өмнө нь 2000, 2004 онд 2 удаа таарсан. 2:0, 3:0-ээр хожигдож байсан. Энэ удаа бид тэдний багийн тоглолтыг эвдэж, өөрсдөө бүх флангаар давших болно. Энэ бол реванш авчирсан тоглолт болно гэж Данийн дасгалжуулагч Юльманн Данийн гол хэвлэл "Юлиан Пост " сонинд бодлоосоо хуваалцлаа.

 

No description available.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?