Л.ЭНРИКЕ: СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ХҮЧТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ БИДНИЙГ ЗОГСООХ БАГ БАЙХГҮЙ

2021-07-02  

  Багийн 24 тоглогч гараанд гарахад бэлэн. Биеийн хүчний бэлтгэл ханасан. Сэтгэл зүйн хувьд ч ижил. Швейцарьтай өнгөрсөн жил Natiobs leaguè- д учирч байсан туршлага бий. Аль аль бие биеийнхээ тоглолтыг мэдэх сайн, муу талтай. Тоглолт хялбар болохгүй. Энэ Евро-2021-д түрүүлнэ гэж яригдаж байсан хүчирхэг Францыг " нухсан" гэдгийг сайтар тооцох ёстой. Тэд шахна ч, довтолно ч гэдгийг үзүүлсэн. Хэдийгээр тэдэнд Мбаппе, Роналдо гээд нэрлэчих од хөлбөмбөгчид байхгүй ч, баг нь жигдхэн.

Бидний хувьд найдвартай хамгаалалттай. Довтолгоо хурц. Хамгийн сайн хаалгач нь манай багт бий. Хаалгач Унай Хорваттай тоглоход өөртөө гоол алдаж нэг удаа алдаа гаргасан тал бий. Энэ бол том сургамж болсон. Ур чадвар, сэтгэл зүйн хувьд биднийг давах баг Евро2021-д харагдахгүй байна. Ур чадвар ижил үед сэтгэл зүй илүүтэй нь хождог болсон. Тэгэхээр бидэнд урагшлах боломж илүү байгаа гэж Испанийн багийн дасгалжуулагч Луйс Энрике тоглолтын өмнө хэллээ.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?