ИНСИГНИ:ИТАЛИЙН БАГ ЕВРО-2020-Д ТҮРҮҮЛЭХЭД ХОЁРХОН АЛХАМ Л ҮЛДЛЭЭ

2021-07-03  

No description available.

- 2018 оны Дэлхийн АШТ -д Италийн шигшээ баг түүхэндээ анх удаа оролцож чадаагүй. Үзэгчийн суудлаас Дэлхийн АШТ- ийг үзнэ гэдэг тоглолт хийж, хожигдож хасагдахаас ч илүү хүнд юм гэдгийг мэдэрсэн. Од гийж, энэ удаад бид үзэгч биш, тоглогчийн хувиар тэмцээнээ нэг ч хожигдолгүй үргэлжлүүлж буй учир сэтгэл өег байна. Италийн хөлбөмбөг унаагүй гэдгийг Дэлхий нийтэд дахин харуулж чадаж байна гэж бодогдоно. Италийн хөлбөмбөгийн школа буюу, нягт хамгаалалт, оновчтой сөрөг довтолгоон ямар үр дүнд хүргэдэг болохыг бидний тоглолт гэрчилнэ.

Италийн шигшээ баг хожигдолгүй цувралаа 32 болгон ахиулж, дараалан хожлоо 12 болгож нэмлээ. Евро-2021-д тав тоглож, тав хожлоо. Долдугаар сарын 06-нд Испанитай хагас финалдана. Бидэнд цом өргөхөд хоёр л тоглолт үлдлээ. Шигшээ наймд, Бельгийн алтан үеийн багийг 2:1-ээр буулгаж авахад гоол оруулсандаа сэтгэл ханамжтай байна. Тэр гоолын цохилтыг би бэлтгэл дээр давтахаас гадна, тоглолтын явцад ч байнга гүйцэтгэдэг. Энэ удаа тун оновчтой цохилоо гэж тоглолтыг дүгнэж Инсигни Италиа-спорт сувагт ярилцлага өглөө.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?