ХАРРИ КЭЙН: ДАНИЙН БАГИЙГ ХОЖВОЛ ӨНДӨР ШАГНАЛ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БУЙ...

2021-07-05  

  Даничууд хэр сайн баг вэ? гэдгийг "Евро-2021" АШТ харуулж байна. Тэд яг л далайн давалгаа хөлөглөсөн мэт ямар ч саадгүй урагшилсаар шигшээд шалгарлаа. Өнгөрсөн намар Nations League тэмцээнд бид Данийн багтай хоёр тоглохдоо нэг тэнцэж, нэг хожигдсон. Бодоход бид сул багт хожигдоогүй юм байна. Лондонд 0:1-ээр хожигдсон гашуун сургамж бий. Мэдээж Данийн багийн хамгаалалтын гол тулгуур Кристиан Эриксоны хувь нэмэр, зүтгэл байсныг үгүйсгэхгүй. Эриксон харваж ( эмчилгээ хийж эдгэсэн) Евро-2021-ийг орхисон ч, Данийн багийн гишүүд нь андаа гэх сэтгэлээр улам бүр нэгдэж хүчирхэгжсэн. Лондончууд , хөлбөмбөгийн фанатууд 2021 оны долдугаар сарын 08-ны өдөр гайхалтай тоглолтийн гэрч болно.

Данийн багийг хожвол өндөр шагнал биднийг хүлээж буй. Тэр шагнал нь Европын АШТ-д Английн шигшээ баг түүхэндээ анх удаа финалдах тийз юм. Үнэндээ, бид түүнээс ч холыг харж байна. Английн Лиг бол олон үзүүлэлтээр Европын бусад Лигийг ардаа орхисон. Английн хөлбөмбөг хөгжиж, тоглогчид нь арвин туршлага хуримтлуулсан. Энэ бүхэн нь Английн багийн ялах гол дохио юм гэж Английн багийн ахлагч Харри Кэйн BBC Спортод үзэл бодлоосоо хуваалцсан байна.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?