КЭЙЗА: ИСПАНИЙН БАГ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨХ ЯЛАГДАШГҮЙ АРМАДА БАЙХАА БОЛЬСОН

2021-07-05  

  Манай хоёр багийн тоглолтын тактик ижил төстэй. Аль болох бөмбөг эзэмших, бөмбөгөө алдвал өрсөлдөгчдөө зай өгөхгүй шахах, талбайд хяналтаа бүрэн тогтоох. Энэ тактик дээрээ тулгуурлан тоглолтын явцад тохирсон хувилбарыг ургуулж, шийдэл гаргах. Ийм л тоглолт 2021 оны долдугаар сарын 08-ны үүрээр өрнөх болно ( Монголын цагаар). Италичууд 4-3-3 схемийг сонгоно. Бид тэднээс эрч хүч, тэмүүллээр илүү байж чадна. Испанийн баг бол хэдэн жилийн өмнөх ялагдашгүй Армада байхаа больсон. Шигшээ дөрөвд шалгарсан нь үнэн хэдий ч, сулхан өрсөлдөгчтэй таарсан нь тэдний зол болсон.

Швейцарьт ч хожигдож болох байсан. Харин бид Дэлхийд рейтингээрээ тэргүүлэгч Бельгийн багийг үндсэн цагт буулгасан. Дээр нь Италийн баг сүүлийн 32 тоглолтонд хожигдол амсаагүй. Дараалсан ялалтын цуврал 12- д хүрсэн. Энэ цувралыг 14 болгож чадвал Италичууд Евро-2021 -ийн аваргын цомыг өргөх болно гэж Италийн багийн довтлогч Кэйса Италиа-спорт сувагт ярилцлага өглөө. Итали- Испани Лондон хотод 2021 оны долдугаар сарын 07 -ны үүрийн 03.00 цагт ( Монголын цагаар) Лондонд тоглоно.

No description available.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?