Р.МАНЧИНИ:11 МЕТРИЙН ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ БОЛ СОХОР АЗ ЮМ..

2021-07-07  

-Тоглолтыг бид урьдчилан харж, төлөвлөж чадсан нь бидний давуу тал байлаа. Тиймээс эхний минутаас тоглолтын санаачилгыг бид гартаа оруулсан. Испанийн тоглогчдыг зай завсаргүй шахсан. Алдаа гаргахад нь нөлөөлсөн. Үр дүнд нь 60 дахь минутанд Чейса гоолдож, тоглолтыг 1:0-ээр хошуучилсан. Нэг гоол бол хожилд хангалттай. Хагас шигшээд хэзээ ч гоолын бороо асгардаггүй. Гоол л алдахгүй байх нь багуудын гол зорилго болдог нь хагас шигшээ тоглолтын онцлог. Энэ л тактикаар бид тоглолтыг бүхэлд нь хянаж, ард талаа нягт хамгаалж, урагшаа хурдтай сөрөг довтолж, бөмбөгний төлөөх тэмцлийг талбайн бүх хэсэгт өрнүүлж, яг л төлөвлөсний дагуу тоглолтыг удирдсан.

Тоглолт өндөрлөх дөхөж, бид хожил авлаа гэдэгтээ итгэсэн нь алдаа болсон. Хамгаалагчдын анхаарал сулрах тэрхэн мөчид сэлгээгээр гарч ирсэн Мората гоолдож, харьцааг 1:1 болгон тэнцүүлснээр тоглолт дахин шинээр эхэлсэн. Сэргэсэн баг дахин гоолдох аюултай учир үндсэн цагийн 10 минут, нэмэлт цагийн 30 минутанд хамгаалалтанд илүү анхаарч, гоол алдахгүй байхыг л хичээсэн. Эцсийн мөчид ялагчийг торгуулийн цохилтоор шийдлээ. Италийн баг тэмүүллээр, сэтгэл зүйгээр илүүрхлээ. Испани эхний цохилтоосоо (Олмогийн цохилтыг хаасан) бүдэрч, төгсгөлд нь Мората хаалгачид бөмбөгөө хаалгаснаар Испанийн баг Евро-2021-ийг орхилоо. Өөрсдөө л бууж өгснөөс ялгаагүй. Энэ Евро-д Испанийн багийн тоглогчид 11 метрийн торгуулийн цохилтыг маш муу гүйцэтгэсэн. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Мбаппегийн 11 метрийн торгуулийн цохилтоо алдсан алдааг Испанийн шилдэг довтлогч Морато давтлаа. Гэхдээ л 11 метрийн торгуулийн цохилт бол ердөө л сохор аз.

Италийн баг 1968 оноос хойш, 53 жилийн дараа Европын АШТ-ний финалд шалгарлаа. Евро-2021 АШТ-д түрүүлэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэг л алхам бидэнд үлдлээ. Энэ сарын хугацаанд Франц, Герман, Португали, Бельги зэрэг багийн Евро-2021-т түрүүлэх таамгыг бид эвдлээ. 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд Италийн баг Евро-2021 АШТ-ний мөнгөн цомыг өргөөд зогсож байх болно. Дани-Английн хэн нь ч бидний өмнө тэсэхгүй гэж Италийн дасгалжуулагч Манчини Italia-sport сувагт зорилгоосоо хуваалцлаа.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?