БЕККАМ: АНГЛИЧУУД ЦОМ ӨРГӨХ ЦАГ БОЛСОН

2021-07-07  

  Англичууд цом өргөлгүй 66 жил болжээ. Финалд шалгарахад бидэнд үргэлж аз дутаад байсан. Тэгвэл энэ бүхэн ард гарах цаг иржээ. Англичууд өөрийн тоглолтын тактикийг өөрчилсөн нь нөлөөлсөн. Соуфгэйте багийг удирдах болсноос хойш довтолгоонд суурилсан тактикаас хамгаалалтанд суурилсан тоглолтонд шилжсэн. Хөлбөмбөгийн ертөнцөд энэ нь таалагдаагүй, асар их шүүмжлэл дагуулсан боловч, Соуфгэйте "нүдээ аньж, чихээ бөглөсөн". Багийн бүх 11 тоглогч хамгаалагч болсон. Тиймээс энэ Евро-д нэг ч гоол алдалгүй цорын ганц баг бол Англи. Мэдээж, Англи түрүүлэх юм бол бүгд л шүүмжлэлээ мартаж, харин ч эсрэгээр нь зөвтгөх болно.

Хамгийн гол нь Английн хөлбөмбөгийн фанатууд шигшээ багаас уран тоглолтыг биш, үр дүнг нэхэж байна. Энэ даалгаврыг биелүүлэхээр Английн өнөө цагийн бүх л одод шигшээ багт дуудагдсан. Дээр нь нийт 7 тоглолтын 6-г нь " гэртээ" хийнэ. Тэр дундаа хагас финал болон финалын тоглолтыг Лондонд хийнэ. Мэдээж Английн хөгжөөн дэмжигчид багаа дэмжинэ. Яах аргагүй, давуу талыг Английн баг эдэлж буй. Тиймээс Евро-2021 -д Английн баг түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Английн баг үр дүнг тооцсон тоглолтын тактикийг эртнээс боловсруулсан. 2018 оны ДАШТ-д Английн баг хүрэл медаль хүртсэн. Тэгвэл энэ амжилтаа урагшлуулж, 66 жилийн дараа дахин цом өргөх болно гэж Английн шигшээ багийн тоглогч, ахлагч асан Дэвид Беккам BBC-sport сувагт багаа дэмжлээ.

No description available.

No description available.

 

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?