ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМПООР ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЗӨРЧИГДӨХ НЬ..

2021-07-08  

Токио-2020 зуны олимпийн зохион байгуулах хорооноос Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулж гаргасан журмыг АНУ -ын Нью-Йорк таймс, Вашингтон пост, USA Today, Ассосиатед Пресс зэрэг хэвлэлийн найман том байгууллага эсэргүүцлээ.

Олимпийн тэмцээнд оролцож буй тамирчдаас гадаадын сэтгүүлчид эхний 14 хоногт ярилцлага авахыг хориглосон. Дээрээс нь гадаадын сэтгүүлчдийн байршлыг гар утсаар нь тогтоох журам гаргасан нь Хэвлэлийн эрх чөлөөг зөрчлөө. Сэтгүүлчид тасралтгүй мэдээлэх үүрэгтэй. Энэ нөхцөлийг зохион байгуулагчид хангах үүрэгтэй. Мэдээж манай сэтгүүлчид амны хаалт зүүж, зай барих болно. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх, сэтгүүлчийг ажиллах хэвийн нөхцөл бүрдүүлж өгөхийг Токио-2020 зуны олимпийг зохион байгуулах хороо, Олон улсын Олимпийн хорооноос шаардлаа.

Токио-2020 зуны олимпод гадаадын 4600(дөрвөн мянга зургаан зуун) сэтгүүлч, хэвлэл мэдээллийн баг ажиллахаар мэдүүлгээ ирүүлсэн байна. Түүнчлэн Японы зүгээс тамирчдын эрүүл мэндийн мэдээллийг татаж авах авах гар утасны аппликашн зохиосон нь хувь хүний нууцын зэрэглэлийг зөрчиж байна. Авсан мэдээллээ цаашид юунд, ямар ч зорилгоор ашиглах боломжтой учраас энэ аппликашнийг ашиглахгүй байхыг давхар шаардлаа.

-Коронавирусыг дэлгэрүүлэхгүй байх талаар журам гаргасныг ойлгож байна. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөөний үзэл санааг зөрчсөн үйлдлээсээ татгалзахыг хүсэж байна гэж Нью-Йорк Таймс сонины Спортын албаны редактор Ранду Арчболд "Киодо" мэдээллийн агентлагт тодотгосон байна. АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын дээрх шаардлагын хариуг Японы Олимпийг зохион байгуулах хорооноос мэйлээр явуулсан байна.

Түүндээ: Нөхцөл байдлыг тайлбарлаж, гадаадын тамирчид болон Японы иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах үүднээс хамгийн хатуу журмыг тогтоосон. Түүнийг мөрдөх болно. Та бүхнийг аль болох ойлгож, дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна гэсэн санааг шулуухан дурдсан байна. Олимпийн үеэр ажиллах хэвлэлийн төвийг долдугаар сарын 13-ны өдөр нээхээр төлөвлөж байна. Өдөртөө 2500 сэтгүүлч ажиллах нөхцөлөөр хангасан гэж зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?