Г.ЛИНЕКЕР:11 МЕТРИЙН ТОРГУУЛИЙН ЦОХИЛТОНД ХҮРВЭЛ ИТАЛИ ЯЛАГДАНА

2021-07-08  

Английн хөлбөмбөг сэргэсэн нь Премьер Лигийн хөгжилтэй шууд холбоотой. Премьер Лигт ижил түвшиний топ 6 баг сүүлийн жилүүдэд бий болсон. Илэрхий аутсайдер гэж байхаа больсон.

Пеп Гвардиолла, Клопп, Манчини, Анчелотти, Унай Эмери, Конти, Тучель, Куман, Солкжайер нарын Испани, Герман, Итали, Голланд, Норвегийн шилдэг дасгалжуулагчид Премьер Лигт ажиллаж, цаагуураа Английн хөлбөмбөгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна.

Премьер Лигийн Ливерпуль, Челси багууд нэг жилийн завсартайгаар Аваргуудын Лигт түрүүлсэн нь Английн баг эдгээр дасгалжуулагчдын удирдлага дор үсрэнгүй хөгжиж буйн томоохон илрэл. Дээрх чадварлаг дасгалжуулагч нарын үйл ажиллагааны үр дагаварт Английн хөлбөмбөг бүхэлдээ урагшилж, тоглогчдын ур чадвар ч давхар дээшиллээ. Үүний л үр дүнг бид харж байна. Мэдээж дасгалжуулагч Соуфгэйтийн ажиллагааг дурдах ёстой.

Финалд Английн баг 55 жилийн дараа шалгарч, түүхэн амжилт тогтоолоо. Бидний өрсөлдөгч Итали. Аргагүй л, өнөө цагт хөлбөмбөгийг өнгөлж буй хоёр улсын шигшээ баг финалд шалгарлаа. Аль аль нь 6 хожиж, хаалгандаа тус бүр ганц гоол алдлаа. Нягт хамгаалалтаараа Евро-2021-д толгой цохисон хоёр баг финалд таарсан учир олон гоолын гэрч болж чадахгүй л болов уу? Хэн түрүүлж гоолдсон нь хожно. Хэрвээ торгуулийн цохилтоор ялагчаа шийдэхэд хүрвэл Итали хожигдоно. Учир нь, 11 метрийн торгуулийн цохилтоор дараалан ялсан түүхийг одоохондоо Евро мэдэхгүй. Ийм зүйл, шигшээ наймын тоглолтонд Испанийн багт тохиолдсон. Тэгэхээр 11 метрийн торгуулийн цохилтонд хүрвэл Английн шигшээ баг түрүүлж, Евро-2021 АШТ-ий цомыг өргөх болно гэж BBC sport-д Английн шигшээ багийн довтлогч асан, өдгөө халбөмбөгийн тоймч Линекер таамаглал дэвшүүллээ.

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?