ЮЛЬМАНН: ШУДАРГА БУСААР ЯЛАГДСАНДАА СЭТГЭЛ ГОНСОЙЛОО

2021-07-08  

  Бидний эсрэг бүгд ажиллалаа. Английн багийн талд шүүгчдийн баг үйлчилсэнд Данийн багийн тоглогчид, арын албаныхан, бид бүгд сэтгэл гонсойлоо. 11 метрийн торгуулийн цохилт заасан. Тэр үед талбайд 2 бөмбөг байсан. Шүүгч нар тоглолтыг зогсоогоогүй хэрнээ манай хаалганд торгуулийн цохилт заасан. Торгуулийн цохилт өгөх алдааг манай тоглогчид огт гаргаагүйг бид дахин дахин нягталсан. Сэтгэл үнэхээр гонсойж байна. Уул нь бид чадах бүхнээ хийсэн. Довтоллоо, хамгааллаа.

Английн багийн хаалгыг "норголоо". 1:0-ээр тэргүүллээ. Битүү хамгаалаад дуусдаг байж гэж гэмшлээ. Тэгсэн бол бид өдийд финалд шалгарчихсан байх байлаа. Гэвч хамгаалалтанд алдаа гаргаж, өөртөө гоол оруулж, унаж явсан өрсөлдөгчөө өргөөд босгочихлоо. Янз бүрийн шалтаг, шалтгаанаас болж финалд шалгарах боломжоо алдлаа гэж Данийн дасгалжуулагч К. Юльманн тоглолтыг дүгнэлээ.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?