Г.СОУФГЭЙТЕ: ЯЛАГДАХ НЭГ ӨДӨР БАЙХАД, ЯЛАХ НЭГ ӨДӨР ИРДЭГ ЮМ БАЙНА

2021-07-08  
No description available.
 
  Данийн тоглолт 2018 онд, Хорваттай хийсэн тоглолтыг санагдууллаа. Москвад зохиогдсон Дэлхийн АШТ- ий хагас шигшээд нэмэлт цаг сунгаж, 2:1-ээр Хорватад хожигдож, яг Данийн тоглогчдын адил нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гуниг тээн нутаг буцаж байсан санаанд орлоо. Ялагдах нэг өдөр байхад ялах нэг өдөр ирдэг юм байна.
 
Хүнд тоглолт боллоо. Евро-2021-д анхны гоолоо алдлаа. Нэхэгчийн байр сууринаас тоглолтыг үргэлжлүүллээ. Стерлинг өөрөө гоол оруулаагүй ч, хоёр гоолын суурийг тавьж, Английн багийг финалд шалгарахад гол нөлөө үзүүллээ. Түүний довтолгоо нь Данийн хамгаалагчийг авто гоол хийхэд хүргэж, харьцаа 1:1 болж тэнцсэн бол, нэмэлт цагт түүнийг унагаснаар 11 метрийн торгуулийн цохилтыг багтаа авчирсан.
 
Торгуулийн цохилтын талаар шүүмжлэл өрнөж байна. VAR үзээд, шүүгчдийн гаргасан шийдвэр. Тэр шийдвэрийг л бид дагасан. Зургаан тоглолт хийлээ. Бүх тоглолтонд Стерлинг маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Багийн тоглолт ч сайн байлаа. Одоо биднийг шийдвэрлэх финалын тоглолт хүлээж байна. 55 жилийн дараа Английн баг анх удаа тив, дэлхийн хэмжээний том тэмцээний финалд шалгарлаа. Бидний өрсөлдөгч Итали бол Европын төдийгүй, дэлхийн топ баг. Сүүлийн жилүүдэд Италийн багийг хэрхэн ялах тухай бодол л толгойд эргэлдэх болсон. Бодсон, төлөвлөсөн зүйл бий. Италитай хийх Евро-2021-ийн финалын тоглолтыг тэсэн ядан хүлээж байна гэж Английн дасгалжуулагч, Английн хөлбөмбөгийг шинэчлэгч гэгдэж буй Г.Соуфгэйте ВВС-спортод тоглолтоо дүгнэж хэллээ.
No description available.
 
Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?