АРГЕНТИНИЙ БАГ АМЕРИКИЙН ЦОМЫН АШТ-Д ТҮРҮҮЛЛЭЭ

2021-07-11  

Месси төрөлх Аргентиний багтайгаа томоохон тэмцээний анхныхаа цомыг өргөлөө (2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг үл оролцуулан). Аргентиний багт өчүүхэн аз дутаж байсан. Месси ахлагчтай Аргентиний баг ДАШТ-2014-д Германтай финалдаж, 1:0-ээр хожигдон цомоо алдсан.

Тэр үед түүнийг тогтоох нэг ч хамгаалагч олддоггүй байсан үе. Гэсэн ч ДАШТ-д түрүүлж чадаагүй. Америкийн цомын аваргад гурван удаа финалдаж, мөнгөн медаль дээр унаж байсан. Мөн түүнчлэн Америк тивийн аваргад 1 удаа хүрэл медаль хүртсэн.

Тиймээс Месси байсан цагт Аргентиний баг нэг ч цом өргөхгүй гэдэг ч яриа дэлгэрсэн байсныг Месси 34 насандаа таслан зогсоолоо. Энэ цагийн домогт хөлбөмбөгчин Месси багаа удирдан Америкийн цомын АШТ-ын финалд Бразилийн багийг 1:0-ээр буулган авснаар түрүүллээ. Цомын аваргын төлөө Месси 7 тоглолтонд 4 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгснөөр тэрбээр мэргэн бууч боллоо.

 

No description available.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?