Г.ЛИНЕКЕР: ӨӨРӨӨ ӨӨРСДӨӨСӨӨ АЙЖ БАЙХАД ХОЖИЛ ЗУГТАХГҮЙ ХААЧИХ ВЭ ДЭЭ?

2021-07-12  

No description available.

Соуфгэйте Италийн дасгалжуулагч Манчинид ялагдлаа. Тэр тактикийн тоглолтын хувьд Манчинагаас дутуу гэдгээ харууллаа. Финалын тоглолтыг хүртэл Соуфгэйте багаа зөв удирдсан. Харин төгсгөлийг хийж чадсангүй. Төгсгөл бол эцсийн үр дүн. Английн бол амжилттай тоглолоо, үр дүнд хүрч чадсангүй. Ийм л дүнг Соуфгэйтэд тавилаа.

Түүний хамгийн том алдаа нь тоглогчдоо дэндүү их " айлгасан" байна. Ийм чадварлаг баг бүрдүүлчихээд финалын тоглолтонд маш буруу тактик сонголоо. Гоол оруулсан, тоглолтыг хошуучилж байх үедээ л довтолгоогоо "хумьж татсан" түүний тактикийн алдааг өршөөхгүй.

Үр дагавар нь, 55 жил хүлээсэн цомоо Италичуудад өөрийн талбай дээрээ алдлаа. "Айж" байвал тоглох хэрэггүй. Тэр тусмаа торгуулийн цохилтын өмнө тоглогчдыг " айлгаж" бүр болохгүй. 11 метрийн торгуулийн цохилтоор ч бидэнд түрүүлэх боломж байсан. Хаалгач Питфорд хоёр ч цохилтыг хааж, үүргээ сайн биелүүлсэн. Энэ хожигдолд ганцхан дасгалжуулагч Соуфгэйте л буруутай.

Тэр шүглийн дуутай зэрэгцэж, хийснээс , бөмбөгөнд нэг ч хүрээгүй Рашфорд нарын хоёр тоглогч 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан. Тоглогчдыг торгуулийн цохилт хийлгэхээр шийдсэн бол арай эрт оруулж, бөмбөгөндөө дасгах байсан юм. Миний хувьд Английн баг ялсан.

Харин Соуфгэйте дасгалжуулагч Манчинид ялагдсан ийм л тоглолт боллоо. Ирэх жил Дэлхийн АШТ болно. Энэ алдаануудаа бид зайлшгүй засах ёстой гэж Английн шигшээ багийн довтлогч асан Гарри Линекер BBC спорт сувагт финалын тоглолтыг дүгнэлээ.

No description available.

Ц.БАТ-ЭНХ
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?