ЧЕЙСА: ЯЛАГДЛЫГ ЯЛАЛТ БОЛГОХ ШИГ САЙХАН МЭДРЭМЖ ҮГҮЙ ЮМ

2021-07-12  

No description available.

Гайхалтай үдэш. Мөрөөдөлдөө хүрэх хичнээн сайхан юм бэ? Гоё мэдрэмж. Энэ мэдрэмжийг аль болох удаан хадгалахсан. Бид энэ тоглолтын явцад хоёр ч удаа хожигдож явлаа. Гэхдээ бид сэтгэл санаагаар унаагүй. Нөгөө талаар Англичууд өөрсдөө бидэнд тусалсан. Үндсэн тоглолтын эхэнд, 2 дахь минутанд Англичууд гоолдсон. Гэвч бид ялагдалтай эвлэрээгүй.

Хоёрдугаар хагаст, 60 дахь минутанд харьцааг 1:1 болгож тэнцүүлж чадсанаар тоглолт шинээр эхэлсэн. 11 метрийн торгуулийн цохилт ч Английн багийн давамгайллаар эхэлсэн. Белоттигийн цохилтыг Питфорд хааснаар Англичууд мөн л 2:1-ээр тэргүүлж эхэлсэн. Энэ бол хамгийн хүнд эгзэгтэй мөч байсан. Цомоо алдлаа л гэж санагдаж байсан. Аз гийж Рашфорд хаалганы шон онож алдсаныг бид ашиглаж оноог 2:2 болгон тэнцүүлсэн. Тэгснээрээ, бидэнд 2 дахь боломж олдсон. Үүнийг бид дахин алдаагүй. Рашфорд алдаж цохисон нь, үлдсэн 2 цохилтонд шууд нөлөөлсөн.

Английн багийн цохилтыг хаалгач маань дараалан хааж, ялалтыг Италичуудад бэлэглэсэн. 11 метрийн торгуулийн цохилт бол тоглогчдын гэхээсээ илүүтэйгээр, дасгалжуулагч болон хаалгачдын хоорондын ил, далд тулаан юм. Энэ тулаанд Италичууд бид яллаа. Бид ажлаа сайн хийлээ. Одоо баярлах л үлдлээ гэж Italia gazetta sport сонинд Италийн багийн довтлогч Чейза сэтгэгдлээсээ хуваалцлаа.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?