ОЛИМПЫН ТОСГОН НЭЭГДЭЖ, ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЖЭЭ

2021-07-13  

Энэ сарын 23-нд эхлэх Токиогийн Олимпын үеэр тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпын тосгон Японы нийслэл хотод үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж наадмыг зохион байгуулах хороо мэдээлэв. Цар тахалтай холбогдуулан энэхүү байгууламжийг нээх ёслолыг зохион байгуулахгүй байхаар болжээ.

Токиогийн булангийн эрэгт 44 га талбай эзлэн орших уг хотхоны 21 барилгад 18 мянга орчим тамирчин, төлөөлөгчид байрлах юм. Тамирчид  өөрсдийнх нь оролцох тэмцээн эхлэхээс тав хоногийн өмнө тосгонд ирэх бөгөөд тэмцээнээ дуусгаснаас хойш хоёр хоногийн дотор орхин явах ёстой юм. 

Коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хотхоны нутаг дэвсгэрт халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусдаа эмнэлгийн хэсгүүд 24 цагаар ажиллана. Тамирчид өдөр бүр коронавирусний шинжилгээ өгч, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журмыг чанд сахих ёстой. Харин согтууруулах ундааг ганцаараа хэрэглэх тохиолдолд өрөөндөө авч орохыг зөвшөөрчээ.  

Зуны Олимпын XXXII наадам Токио хотноо долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно.

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?