ТАМИРЧДАД ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ АЛДААГАА БҮҮ ДАВТААСАЙ! (Эргэцүүлэл)

2021-07-14  

No description available.

Би тамирчин, бас багш хүн. Тамирчин хүн сэтгэл зүйн дарамтанд орох нь хичнээн хүнд болохыг мэднэ. Тиймээс энэ дарамтыг үүсгэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай бодлоо Та бүхэнтэй хуваалцахыг хичээлээ.

"Токио-2020" зуны олимп 10 хүрэхгүй хоногийн дараа эхэлнэ. Эрхээ халаасалсан тамирчид маань олимпийн бэлтгэлээ дор бүрнээ базааж буй. Монгол улсын Засгийн газраас шигшээ багийн тамирчдын цалин хоёр дахин нэмж, дээр нь олимпийн эрх авсан тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшил олгох шийдвэр гаргасан нь тамирчдын урам зоригийг хөгжөөсөн талархууштай үйл явдал боллоо.

"Токио-2020" зуны 32 дугаар их наадамд өмнөх олимпод оролцож байснаас илүү олон тамирчин оролцох болсон. Анх удаа " 3 х 3 " эмэгтэй сагсан бөмбөгийн баг, ширээний теннисний тамирчид оролцох болсон нь Монголын олимпийн хөгжлийн түүхэн дэх шинэ хуудас болон тэмдэглэгдэн үлдлээ. Байт харваа, бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис , хүндийн өргөлт зэрэг төрлөөр нийт 42 тамирчин Монголоос оролцох болсон нь тооны хувьд гарсан ахиц юм. Гэхдээ 42 тамирчин гэдэг бол 42 алтан медаль гэсэн үг огт биш. Мэдээж, алт, мөнгө, хүрэл медаль авчрах төрөл, тамирчид бий. Тухайлбал, чөлөөт бөх, буудлага, жудо, боксын төрлөөр оролцох тамирчдаас медаль авчрахыг олон нийт хүлээж буй нь бодит үнэн. Олон медальтай ирвэл баярлана. Медаль авч чадсангүй гээд сэтгэл зүйн дарамт үүсгэж л болохгүй.

Миний хувьд, 2016 оны Риогийн олимпийн алдааг давтаж болохгүй л гэж боддог. Тавхан жилийн өмнө, " Рио-2016" олимпийн наадмын өмнө МҮОН-ийн телевиз Олимпийн эрх авсан тамирчин тус бүр дээр 30-40 минутын нэвтрүүлэг бэлдэж цацсан. Гэр бүл, ах дүү, найз нөхөд, нэг ангийнхан, нутаг усныхныг нь бүгдийг оролцуулсан уг нэвтрүүлгийг үзсэн хүн тухайн тамирчныг олимпийн алт авчрах тамирчин гэж бодогдтол магтан дуулсан. Гэтэл олимпод тухайн тамирчин ялагдсаны дараа бүгд л эвгүй байдалд орцгоосон. Нэвтрүүлгийн баатар ч, нэвтрүүлэг хийсэн уран бүтээлчид ч. Алт авчирна гэж тус нэвтрүүлэгт оролцохдоо ам алдсан зарим тамирчид ч онигооны эзэд болцгоосон.

Тэгэхээр, телевиз, студийнхэн нэвтрүүлэг хийж болно. Гэхдээ л баримжаатай баймаар байна. Нэвтрүүлгийг олимпийн дараа л гаргавал илүү үр дүнтэй гэж бодогдоно. Харин олимпийн тоглолтын өмнө гаргах нь тамирчдад илүү хортой тусах юм.

Рио-2016 олимпийн үеэр , МҮОНТ-ийн захирал Ц. Оюундарь болон түүний багийн алдааг бүү давтаарай гэж телевизийнхнээсээ хүсэх байна. Тэднийг дагаад, фэйсбүүкээр " олимпийн аварга, алтан медалиас өөр амжилт хэрэггүй гэсэн агуулгатай коммент урссан. Сошиалын мэдээллийн урсгалыг хэн хааш нь , хэрхэн залахыг би мэдэхгүй. Ямар ч гэсэн багш дасгалжуулагчдын зүгээс тамирчдаа сошиалд оруулахгүй, хар болон цагаан хэл амнаас хамгаалдаг нь нууц биш. " Танил биш байхад амар. Олны танил болчих хэцүү юм билээ. Дарамттай. Бээжингийн олимпийн өмнө дарамтгүй сайхан байжээ " Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр хэлсэн байдаг. Олимпийн медалийн төлөө ажиллаж буй баг тамирчдад маш чухал санаа.

Гадаадын зарим орон тамирчдаа нийгмээс, гэр орноос нь бүрэн тусгаарладаг туршлага бий. Тухайлахад, Өмнөд Солонгост, Сеүлээс хойхно Пажү гэх бэлтгэлийн бааздаа 6 сар "хоригдон" бэлтгэлдээ гарсан тамирчин ээжийнхээ гарын хоолыг санаж байгаагаа дурдсан. Тэгвэл Хятадын ширээний теннисний тамирчин бүсгүй олимпийн аварга болсны дараа ярилцлага өгөхдөө: - Гэртээ л харихыг хүсэж байна гэж хэлсэн. Ингэж бэлдэж байж амжилт гаргадаг юм билээ. Дээр нь телевизийн уран бүтээлчдээс гадна, дарга нар тамирчдыг зовоож, бэлтгэлийг нь тасалдуулна. Алдаагаа л бүү давтаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тамирчиддаа хүч чадлаа шавхан амжилт гаргахыг ерөөе!

No description available.

Спортын дэд мастер Ш.БАТБИЛЭГ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?