МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТҮРҮҮЧ " ТОКИО-2020 " ЗУНЫ ОЛИМПИЙГ ЗОРИЛОО

2021-07-17  

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын төрөл бокс, ширээний теннисний төрлөөр эхэлнэ. Боксын финалын тоглолт 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр болох хуваарь гарчээ. Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, гавьяат дасгалжуулагч А.Гантулга нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 57 кг жинд гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ОУХМ М.Мягмаржаргал нар эх орноо төлөөлөн оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэдний хамт дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчид Японы Шизоку мужийн Шимада хотноо 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ базаах юм байна.

Шизоку муж нь Монголын Чөлөөт бөхийн Холбоотой олон жилийн түншийн холбоотой бөгөөд, анх удаа боксынхныг хүлээн авах болсон нь энэ юм. Монголын боксчдын хувьд олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй. Энэ түүхийг хэрхэн яаж үргэлжлүүлэхийг дээрх 3 боксчин мэднэ. Тэдэнтэй хамт нэг онгоцоор 3 х 3 -ийн эмэгтэй сагсчид Япон орныг зорьсон. Анх удаа олимпод оролцох болсон 3 х 3 эмэгтэй багийн түүхэн гавьяа. Олимпод дэлхийн шилдэг 8 баг л оролцоно.

No description available.

No description available.

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?