М.ДАВААЖАРГАЛ: ЭНЭ БАШЁГ БИ ТЭНГЭРТ ХАЛЬСАН ААВДАА ЗОРИУЛЖ БУЙ

2021-07-17  

  Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Гуравдугаар сард өвдөгний хагалгаа хийлгэлээ. Энэ удаа башёг өнжих, тааруухан барилдах тохиолдолд зодог тайлах сануулгыг Холбооноос авсан. Үнэндээ 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал , дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол " Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах.

Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод Монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга - аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан.

Тэгвэл би Олимпод оролцоогүй ч, Олимпийн тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана гэж NKH-д хэлж байсныг control.mn мэдээллийн сайт санууллаа. Долдугаар сарын башёг Даваажаргал аварга, озеки Ган-Эрдэнэ нар ижил 13 дараатайгаар хошуучилж байна.

Хакүхо М.Даваажаргал энэ башёг өнжинө

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?