ЯПОНЧУУД "ТОКИО-1964" ОЛИМПИЙН РЕКОРДЫГ ДАВТАНА ИШЕГЕХАМА: ЁКУЗАНА БОЛОХ БОЛЗЛОО ХАНГАСАН ХЭДИЙ Ч, ТҮРҮҮЛЖ ЧАДВАЛ БҮР НАЙДВАРТАЙ..

2021-07-17  

"Токио-1964" зуны олимпийн наадмаар эзэн орны тамирчид 16 алтан медаль авч байсан түүхээ Токио-2020 зуны олимпоор давуулахыг хичээж байна. Хамгийн сүүлийн " Рио-2016 "-аас 41 медаль авсан нь Японы тамирчид олимпоос олимпод амжилттай оролцож буйн тод илрэл юм. Тэр 41 медалийн 12 нь алт байсан. Тэгвэл энэ удаад алтан медалийн тоогоо эрс нэмэгдүүлнэ гэж Японы Үндэсний Олимпийн Хорооны дарга Яшихиро Яшимата NHK-д хэллээ.

  Бид 30 алтан медаль авах зорилгыг анхандаа дэвшүүлсэн. Тооцоо судалгааг ч хийсэн байсан. Гэвч цар тахлын улмаас олимп бүтэн нэг жилээр хойшилсноос болж зарим тооцоо алдагдсан. Долоо хоногийн дараа Олимп эхэлнэ. Японы тамирчид 30 алтан медаль авч чадахгүй боллоо ч гэсэн тамирчдад буруу оногдохгүй. Бид хичээх болно. Цэнгэлдэх хүрээлэнд, үзэгчгүй орчинд тэмцээн болох нь тодорхой болсон учир эзэн, зочны ялгаа арилсан гэж тэрбээр нэмж хэллээ.

Япончуудын алтан медалийн тоог нэмэх спортын төрөлд хамгийн түрүүнд жудо, чөлөөт бөх багтаж буй. Ялангуяа эмэгтэй бөхчүүд нь жин бүрт медалийн төлөө өрсөлдөх болно гэдгээ мэдэгдээд буй. Тэдний нэг бол 52, 66 кг-ийн жинд өрсөлдөгчдөө хүлээж буй эгч дүү Абэ Ута нар юм.

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?