ИШЕГЕХАМА: ЁКУЗАНА БОЛОХ БОЛЗЛОО ХАНГАСАН ХЭДИЙ Ч, ТҮРҮҮЛЖ ЧАДВАЛ БҮР НАЙДВАРТАЙ..

2021-07-17  

  Хоёр дараалан түрүүлж, гурав дахь башёдаа 13 давсан үзүүлэлт нь Ёкузана болох болзлыг бүрэн хангасан. Нэгэнт аварга цолонд хүрч байгаа сумочин түрүүлж чадвал бүр гайхалтай гэж Сумо бөхийн дүрмийн хорооны ахлагч, Терунофужи Ган-Эрдэнийн дэвжээний багш Ишегахама NHK-д ярилцлага өгөхдөө Ган-Эрдэнэд "ташуур" өглөө.

Өдгөө 29 настай Терунофужи Ган-Эрдэнэ 2015 онд хавтай сайхан барилдаж озеки цолонд хүрсэн ч, хоёр өвдгөндөө бэртэл авсны улмаас амжилт нь буурч, озеки цолоо хураалгаж, Сумо бөхийн тав дахь буюу Жонидан зиндаа луу унасан түүхтэй. Түүнийг эргэж гарч ирнэ гэж нэг ч мэргэжилтэн итгээгүй. Тэгвэл Ган-Эрдэнэ Жонидан зиндаанаас "эргэн дайралт хийж", 2019 оны гуравдугаар сарын башёд Сумо бөхийн дээд зиндаанд дахин барилдах болсон.

Тэр хамгийн доод зиндаанаас дээд зиндаанд дэвшин ирсэн даруйдаа (гурав, тавдугаар сарын башёд) дараалан түрүүлснээр сумо бөхийн түүхэнд үзүүлээгүй амжилтын эзэн болсон. Тэрбээр энэ башёд түрүүлсэн, түрүүлээгүй Сумо бөхийн Монгол аваргуудын нэрсийн жагсаалтыг нэгээр нэмж, 73 дахь Ёкузана болох нь тодорхой боллоо.

 

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?