ТАМИРЧДЫН ХОТХОНД БАЙСАН ХОЁР ТАМИРЧНААС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021-07-19  

Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж байсан Өмнөд Африкийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн хоёр тамирчнаас коронавирусийн халдвар илэрсэн талаар тус наадмыг зохион байгуулах хороо ням гарагт мэдээллээ.

Тамирчдын хотхонд байрлаж буй тамирчдын дунд халдварын анхны тохиолдлууд илэрсэн нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор баасан гаргаас эхлэх наадмыг угтан авч хэрэгжүүлж буй вирустэй тэмцэх арга хэмжээнүүдэд олон нийт улам санаа зовних болжээ.

Зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадмыг зорин хилийн чанадаас ирсэн 10 хүний шинжилгээний хариу сүүлд эерэг гарчээ. Өмнө нь тус байгууллага халдвар авсан иргэдийн үндэс угсаа гэх мэт мэдээллийг танилцуулдаггүй байсан юм. Харин Өмнөд Африкийн Олимпын хороо халдвар авсан тамирчдынхаа талаар мэдээлсний дараа зохион байгуулагчид хөлбөмбөгчдийн талаар мэдэгдэл хийжээ.

Япон коронавирусийн цар тахлын улмаас Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж, зөвхөн тамирчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Долоодугаар сарын 1-нээс хойш тамирчид болон баасан гарагт болох наадмын нээлттэй холбоотой ажилд оролцож буй хүмүүсийн дунд халдварын нийт 55 тохиолдол илэрчээ.

Тамирчдын хотхон нь 21 барилга, 3600 өрөө, 18 мянган ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргаас тамирчдыг хүлээн авч эхэлсэн юм. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?