ТЕРУНОФУЖИ: ХАНЬТАЙГАА УЧРААГҮЙ БОЛ СУМОГИЙН ДЭЭД ЗИНДААНД ДАХИН ИРЭХГҮЙ БАЙЛАА

2021-07-20  

  Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол бэртэл гэмтэл. Озеки цолонд хүрчихсэн , өгсөж явах үедээ бэртэж, сумогийн доод зиндаа руу " шидэгдсэн". Тэр үед ханьтайгаа учирсан нь миний хувьд аз гийсэн. Түүнийг Японы Их Сургуульд суралцахаар ирсэн үед нь анх таарсан. Надад урам зориг өгч дэмжиж, хөгжөөж чадсан хүн бол миний хань. Түүнийхээ түшиг, сэтгэлийн дэмээр дахин өндийж, дээд зиндаанд эргэн ирж, хоёр ч түрүү авч, гурав дахь башёгаас аварга цолны болзлыг сонслоо гэж Майничи сонинд Терунофужи ярилцлага өгсөн байна. Нагояа башёд түрүүлж чадаагүй ч, 14 давж үзүүрлэсэн Терунофижид аварга цол олгох хүсэлтийг Ёкозүнагийн зөвлөлд хүргүүлжсэн байна. Тус зөвлөл зөвшөөрлөөс Сумо бөхийн Холбооны Гүйцэтгэх зөвлөл ирэх Лхагва гарагт хуралдаж шийдвэр гаргах болжээ. Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна болоход Тэрүнофүжид 48 цаг үлджээ.

  Манай дэвжээ аваргатай болох гэж буйд туйлаас баяртай байна. Аварга болсон тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдөнө. Озеки цолтонтой харьцуулахад, тааруу барилдахад цолоо алдахгүй давуу талтай ч, зодог тайлах аюултай. Тиймээс аваргаас аваргын зиндаанд л барилдахыг шаарддаг онцлогтой. Мэдээж Терунофигийн цалин пүнлүү, хангамж нэмэгдэнэ. Зөвхөн нэг сарын цалин нь 3 сая иен буюу, монгол төгрөгөөр нэг тэрбум орчим төгрөг болно. Хамгийн чухал нь зодог тайллаа ч Сумогийн холбоонд ажиллах эрхтэй болно гэж Терунофужигмйн дэвжээний багш Ишегахама тодотголоо.

No description available.

 

Ц .БАТ- ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
javhaa:hansh 25 tai bnlee. 3 sayiig *25=75 саяыг бас тэрбум гэж **** юмаа 2021-07-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?