НАРАНБААТАР: БЭЭЖИН-2008 ОЛИМПИЙН АМЖИЛТЫГ ДАВТАНА

2021-07-21  

Токио-2020 зуны олимп маргааш нээлтээ хийнэ. Монголын Үндэсний Олимпийн хорооны дарга Наранбаатараар ахлуулсан Монголын олимпийн баг тамирчид МИАТ-ын онгоц хөлөглөн өнөөдөр Токио хотыг зорилоо. Тав хоногийн өмнө нь "3 х 3"- ийн эмэгтэй сагсан бөмбөг, боксын тамирчид Токиод урьдчилан хөл тавьсан бол чөлөөт бөхийн баг барилдаанаа дөхүүлж очих болжээ.   

Түүхэндээ хамгийн олон тамирчин зуны олимпод бид оролцуулж байна. 4 жилийн турш "олимп-хөтөлбөр" хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Анх удаа Монголын ширээний теннисчид болон "З х З" сагсан бөмбөгчид олимпод оролцох эрх авсан нь Монголын олимпийн хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

Токио-2020 олимпоос Бээжин-2008 олимпод үзүүлсэн амжилтыг хүлээж буй. Бид хоёр алт, хоёр мөнгөн медальтай эх орондоо ирэх зорилготой гэж Үндэсний Олимпийн Хорооны дарга Наранбаатар манай сурвхлжлагчид зорилгоосоо хуваалцлаа. Токио-2020 олимпын үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгч асан Х. Баттулга нар хүндэт зочноор оролцох юм байна.

No description available.

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?