ШИРЭЭНИЙ ТЕННИСЭЭР ХЯТАД, ЯПОНЫ ТАМИРЧИД Л МЕДАЛИЙН ТАВЦАНД ГАРНА

2021-07-21  

Хятад улс ширээний теннисний хөгжлөөрөө бусад улсаас хол тасарсан. Ширээний теннисний хөгжилд байнга "хувьсгалын" чанартай өөрчлөлт хийдгээрээ Хятадууд алдартай.

-Бид теннисийг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлдэг. Давуулалт, бөмбөг хүлээн авалтыг үргэлж шинэчилдэг. Шинэчлэл, хөгжлийг бид л манлайлдаг. Асар өндөр түвшиний сургалттай. Хятадын теннисний ялагдашгүй мөн чанарын нэг гол үндэс нь сайн багштай. Дэлхий, олимпийн аваргууд л багшилдаг. Сайн багштай байж теннис хөгжинө, тамирчин ч сайжирна. Энэ бол бидний гол үзэл санаа. Түүнчлэн ижил түвшний өрсөлдөгчид олонтой нь бидний давуу тал. Өрсөлдөөн ямагт урагшлуулах хүч болж байдаг. Мөн бодлогоор бусад орны сайн тоглогчидтой ижил тоглогчдыг бид зориудаар бэлддэг. Тимо Болл, Овчаров, Харимото, Мизутани(эр), Мимо Ито, Хирано, Тинг Вэй (эм) нарын ижил төстэй тоглогчдыг ч Хятадад зориудаар дуурайлган бэлдэж, тэдний эсрэг тоглолтын тактикийг жичид нь боловсруулдаг.

Төгсгөлд нь хэлэхэд, бид таагдашгүй нууцтай байхыг хичээдэг. Ямагт шинэ тоглогчдыг гаргаж ирдэг. Учир нь Хятадын Ширээний теннисний залгамж халааны ундарга дуусашгүй арвин. Бид өөрийн байр сууриа Токио-2020 олимпод ч хадгалах болно. Шинээр оруулж буй холимог хосын төрлийн анхны алтан медаль ч Хятадын теннисчидийн хүзүүнд байх ёстой гэж Хятадын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч, дэлхийн аварга Ли Гу Лянь China Daily сонинд ярилцлага өглөө. Хятадын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Токио-2020 олимпийн зааланд бэлтгэлээ Португалийн багтай аль хэдийнээ эхлүүлсэн. Тэгвэл Ассошиэтэд Пресс агентлагаас Токио-2020 зуны олимпод Хятадын теннисчид алт мөнгийг авч, үлдсэн хүрэл медалийг Олимпийг зохион байгуулагч эзэн - Япон орны теннисчид авна гэсэн судалгааг гаргалаа.

Уг судалгаагаар:

Эрэгтэй нэгбүрчилсэн:

Алт - Фан Зэн Донг (Хятад)

Мөнгө- Ма Лонг( Хятад)

Хүрэл- Томоказу Харимото (Япон)

Эмэгтэй нэгбүрчилсэн:

Алт- Чэн Мэнг (Хятад)

Мөнгө- Сүн Яньша (Хятад)

Хүрэл- Мима Ито (Япон) гэсэн урьдчилсан дүнг гаргаж, Вашингтон таймс сонинд нийтэлжээ.

 

No description available.

No description available.

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?