Э.ЛХАГВАСҮРЭН АНУ-ЫН КУМАР НИКХИЛТЭЙ ТОГЛОНО

2021-07-22  

Долдугаар сарын 24-ний өглөөний 08.30-аас Монголын теннисчин Э. Лхагвасүрэн АНУ-ын Кумар Никхилтэй, Болор-Эрдэнэ Тунисын теннисчин Гарси Фадватай олимпийн анхны тоглолтоо хийнэ. Тоглолтыг ТМ телевиз олон улсын шүүгч Болдын тайлбартайгаар хүргэнэ.

-АНУ нь ширээний теннис өндөр хөгжсөн орны тамирчдаар багаа бүрдүүлжээ. Эрэгтэй баг нь Энэтхэгчүүдээс, эмэгтэй баг Хятадуудаас бүрдсэн байна. Монголчуудын хувьд, бусдаас тамирчин урвуулалгүй өөрсдийн хүчээр Олимпод оролцож байна. Лхагваагийн хувьд сүүлийн жилүүдэд олон улсын томоохон уралдаан тэмцээнд оролцоогүй учир Олимпод оролцож буй теннисчидийн дундаас ганцаараа рэйтингийн нэг ч оноогүй тоглогч юм. Түүний өрсөлдөгч насаар залуу хэдий ч, Пан Америкид түрүүлж, Португали, Швед, Унгар зэрэг орны Нээлттэй тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч байсан. Солгой, ур чадвар өндөртэй, хурдтай, өндөр зэрэглэлийн тоглогч. Түүний эсрэг хэрхэн тоглох тактикийг шавьтайгаа хамтран боловсруулна.

Болор-Эрдэнийн хувьд Тунисын үе тэнгийн тоглогчтой сугалаа таарсан Африк тивд ч теннис хурдтай хөгжиж буйн илрэл. Болор-Эрдэнийн хувьд 507-д бичигдэж буй бол Гарси Фадва 203-д эрэмблэгдэж буй. Рэйтингээрээ Болор-Эрдэнээс илүү ч,тоглолтоороо тэгтлээ илүүрхэж чадахгүй болов уу. Бид бэлтгэлээ боломжийн хэмжээнээс дээгүүр хийсэн. Сүүлийн сард Өмнөд Солонгосын багшийг урьж дасгалжуулсан. Үр дүн харагдана гэж найдаж байна гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ахлах дасгалжуулагч С. Галбадрах Токиогоос мэдээллээ

No description available.

No description available.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?