ТОКИО-2020" ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА

2021-07-23  

Орон орны тамирчны амжилтын өсөлт бууралт, сэтгэл зүй, бэлтгэл, өрсөлдөгчтэй нь харьцуулсан судалгаанд үндэслэн "Токио-2020" олимпийн медальтнуудын урьдчилсан судалгааг АНУ-ын Ассошиэтэд Пресс агентлагаас олимпийн өмнө гаргалаа.

Тус судалгаагаар хамгийн олон алтан медаль авах орноор АНУ-ыг нэрлэжээ. АНУ-ын араас Токио-2020 олимпийг зохион байгуулагч Япон, Ази тивийн хүчирхэг гүрэн Хятад удаалж байна. Африк тивээс Кени, Уганда, Этиоп, Ямайкийн багууд урт, богинын зайн гүйлтээр алт, мөнгө, хүрэл медаль авах дүн гарчээ. Харин ОХУ-ын багийн хувьд Синхрон усан сэлэлт, гимнастик, бокс, бөхийн төрлөөр медаль хүртэх хэдий ч, өмнөх олимпод үзүүлсэн амжилтаасаа илэрхий буурах юм байна.

Испанийн баг хөлбөмбөгөөр түрүүлэх бол, Куба улсын алтан медаль авах цорын ганц төрөл нь бокс гэж гарчээ. Украйны хувьд 2 алтан медаль хүртэхээс нэг нь өндрийн харайгч- далавчит хочит Ярослава Махучих гэж нэрлэжээ. Хятадууд ширээний теннис, буудлага, байт харваа, бөх, гарбөмбөг ( волейбол), гимнастик, бадминтон зэрэг төрлөөр алт мөнгөн медаль хүртэнэ гэжээ. Харин энэхүү судалгаагаар Монголын баг Токио-2020 олимпоос медаль хүртэхгүй бололтой.Гэхдээ энэ бол эцсийн дүн огт биш, зөвхөн урьдчилсан судалгаа гэдгийг сануулья. Сонирхуулах үүднээс Монголын багийн медаль авчрах боломжтой зарим төрлийн судалгааг түүвэрлэн толилуулья.

ЧӨЛӨӨТ БӨХ:

Эрэгтэй: 57 кг-ийн жин

Алт- Завур Угуев, Орос

Мөнгө- Сулейман Атли, Турк

Хүрэл- Рави Кумар(Энэтхэг), Томас Гилман(АНУ)

65 кг-ийн жинд:

 Алт- Гадшимурат Рашидов,Орос

Мөнгө- Даулет Ниезбеков, Казахстан

Хүрэл - Бажранг Пуниа(Энэтхэг), Измайл Мужакажев( Унгар)

74 кг_ийн жинд:

Алт- Коле Даке,АНУ

Мөнгө- Франк Шамизо, Итали

Хүрэл- Заурбек Сидаков (Орос), Мустафа Хойзенхан( Иран)

86 кг-ийн жинд:

Алт- Хасан Яздани, Иран

Мөнгө- Дэйвид Тэйлор(АНУ)

Хүрэл- Деепак Пуниа,( Энэтхэг), Мулес Назем Амине( Сан Марино)

97 кг-ийн жинд:

Алт- Коле Снудер, АНУ

Мөнгө- Абдулрашид Садулаев, Орос

Хүрэл - Шариф Шарифов( Азербайджан), Алишер Вергали (Казахстан)

125 кг-ийн жинд:

Алт- Таха Акгул, Турк

Мөнгө- Гено Петрошвили, Грузин

Хүрэл- Гавле Стевенсон( АНУ), Юсуп Батумурзаев( Казахстан)

Эмэгтэй: 50 кг-ийн жинд:

Алт- Мария Стаднюк, Азербайджан

Мөнгө- Юүй Сусаки, Япон

Хүрэл - Эмиля Вук( Румын), Сарах Хилдебрант(АНУ)

53 кг-ийн жинд:

Алт- Жакарра Винчестер, АНУ

Мөнгө- Маюу Мукайдо, Япон

Хүрэл- Винеш Погат(Энэтхэг), Киану Панг(Хятад)

57кг-ийн жинд:

Алт- Рисако Кавай, Япон

Мөнгө- Одунаёо Адекиурое, Нигер

Хүрэл- Ирина Курашкина( Белорусь) Хэлэна Мароулис(АНУ)

62 кг-ийн жинд:

Алт- Айсулий Тунубокова, Киргиз

Мөнгө- Калиа Миракле, АНУ

Хүрэл- Юукако Кавай(Япон), Мустафа Юсейн(Болгар)

68 кг-ийн жинд:

Алт- Тамара Менсак, АНУ

Мөнгө- Сара Доша, Япон

Хүрэл- Блессинг Обородуду(Нигер), Коумба Ларрокиу(Франц)

76 кг-ийн жинд:

Алт - Адилайн Грэй, АНУ

Мөнгө- Хирое Минагава, Япон

Хүрэл - Алина Роттер Фоккен(Герман), Наталья Воробьева(Орос)

Ассошиэтэд Пресс агентлагаас гаргасан уг судалгаагаар чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй 12 жинд АНУ-ын бөхчүүд 5 алт, Оросын бөхчүүд 2 алт, Иран, Киргиз, Япон, Азербайджан, Туркийн бөхчүүд тус бүр нэг нэг түрүү авна гэж үзжээ. Энэ бол урьдчилсан таамаг судалгаа юм. Гэсэн хэдий ч энэ судалгааны дүнд дүгнэлт хийх нь буруу биш. Улмаар энэ судалгааг эвдэхийн төлөө Монголын чөлөөт бөхчүүд хүчээ шавхана гэдэгт итгэнэ.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?