МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ОЛИМПИЙН АНХНЫ ХОЖЛОО АВЛАА

2021-07-24  

  Монгол улсын 4 удаагийн аварга, ОУХМ Э.ЛХАГВАСҮРЭН, улсын аварга Б.БОЛОР-ЭРДЭНЭ нар олимпийн анхны тоглолтоо хийлээ. Болор-Эрдэнэ урамтай сайхан тоглож, Тунисын теннисчин Гарсиа Фадваг 4:1-ээр буулган авч дараагийн шатанд шалгарч, монголын теннисчидийн олимпийн түүхэн ялалтыг эхлүүллээ. Болор-Эрдэнийн дараагийн сугалаа маш аятайхан таарсан. Түүний дараагийн учраа 37 настай Чили улсын тоглогч Вера нь 2004 оны Афины олимпод хос тоглолтоор оролцож, эхний даваандаа бүвэрч байсан аж. - Болор-Эрдэнийн бэлтгэл ханасан. Хэнтэй ч үзэх хэмжээнд хүрсэн.

Шилдэг 32-д шалгарна гэж найдаж буй. Сугалаа ч аятайхан таарсан гэж түүний дасгалжуулагч Цэрэнтогтох хэллээ. Түүнийг хожвол Болороо олимпийн шилдэг 32-д үлдэж, рэйтингээ (507) суга урагшлуулах юм.

Тоглолтыг оройны 18.30-аас ТМ телевиз шууд дамжуулна. Харин Монголын эрэгтэй теннисчин олимпод оролцсон анхны шанг татсан Э. Лхагвасүрэн АНУ-ын теннисчин Кумартай ижил тэнцүү өрсөлдсөн ч 4:1-ээр хожигдон олимпийн тэмцээнээ өндөрлөлөө. Кумар бол нас залуу ч Пан Америкийн аварга, Итали, Швед, Тайланд, Унгар зэрэг олон улсын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт мэргэжлийн тамирчин.

  Хатуу сугалаа таарлаа. Эхний өргийг хол алдсан. Лхагвасүрэнгийн хувьд 2 дахь өргийг хожиж чадсан бол тоглолтын хувь заяаг эргүүлэх боломжтой байсан. Сүүлийн 4 жил олон улсын чанартай тэмцээнд нэг ч оролцоогүй нь нөлөөлсөн байх магадлалтай. Хэдийгээр Кумар(128) рэйтингээрээ хамаагүй өндөр ч, илүүрхэх тоглолт үзүүлж чадаагүй. Лхагва хоёр ч өндөр бөмбөгийг оновчгүй цохиж, өрсөлдөгчдөө оноо бэлэглэсэн нь өрсөлдөгчдөө сайхан боломж олгосон. Өөртөө илүү итгэсэн бол хожих ч боломж байсан гэж гэж дасгалжуулагч С. Галбадрах тоглолтыг дүгнэлээ.

Ийнхүү Болор-Эрдэнэ анхны ялалтаа байгуулж, дараагийн шатанд үлдсэн бол Лхагвасүрэн анхны хожлоо авч, Монголын ширээний теннисний шинэ түүхийг бичилцлээ. Лхагвасүрэнг хожсон Кумар нь Итали, Португали, Швед, Унгарын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, өсөж буй мэргэжлийн тенисчин юм.

No description available.

 

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?