УРАНЦЭЦЭГ АНХНЫ ОЛИМПИЙН МЕДАЛИА АВАХАД ГАНЦ ДАВАА ҮЛДЛЭЭ

2021-07-24  

АНУ-ын Асссошиатед пресс агентлагаас гаргасан урьдчилсан судалгаагаар Фуна Тонаки (Япон) түрүүлж, Дарья Билодид мөнгө, Испанийн Жуля, Косовогийн Красникуе нар медальт байранд шалгарна гэдэг судалгааг олимпийн өмнө гаргасан. Тэгвэл энэ судалгааг эвдэх боломж Монголын Уранцэцэгийн гарт байна. Хоёр ч олимпод медалийн оосроос атгаад алдсан Монголын жудо бөх Уранцэцэг дунд шөвөгт Красникуетэй тулна.

Ялсан нь медальд хүрч, улмаар дэвшиж барилдана. Уранцэцэгийн хувьд Дэлхийн аварга, цомын аварга, Их дуулгад бүгдэд нь түрүүлсэн. Түүний түрүүлж үзээгүй цорын ганц тэмцээн бол Олимп юм. Тиймээс Токио-2020 зуны олимпод түрүүлбэл бүх тэмцээний түрүү авсан цорын ганц эмэгтэй жудо бөхийн түүхийг бүтээх юм. Уранцэцэгийн хувьд хоёрхон сарын өмнө Унгарын ДАШТ-д Красникуе-г дунд шөвөгт ялж, хүрэл медаль авч байсан байна. Амжилт хүсье.

May be an image of 1 person and text

No description available.

Э. Лхагва
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?