МИЗУТАНИ: БИДНИЙГ АЛТАН МЕДАЛЬ АВААСАЙ ГЭЖ ХОЛИМОГ ХОСЫН ТӨРЛИЙГ НЭМСЭН

2021-07-24  
  Ширээний теннисний төрлөөр Япончууд Олимпийн алтан медаль авах аргыг сүвэгчилсэн. Тэр нь олимпийн төрөлд холимог хосын төрлийг анх удаа зохион байгуулагч орны давуу эрхийг эдлэн оруулсан. Энэ алтан медалийг авчрах үүргийг хүлээсэн Мизутани, Мимо Ито нар 4:1-ээр Австрийн София болон Стефан нарын холимог хосыг буулган авлаа (11-5, 8-11, 11-9, 11-4, 11-4).
  Эхний учраагаа төвөггүй давж, бага ч гэсэн амьсгаа авлаа. Оноо бүрийн төлөө тоглов. Хожилдоо сэтгэл хангалуун байна. Тоглолт бүрээ л хожих итгэл сэтгэлээр дүүрэн байна гэж дөнгөж 20 настай Мимо Ито хэллээ.
 
 Удаан хүлээсэн тоглолт эхэллээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Эхний хожлоо авлаа. Тоглолтын эхэнд бага зэрэг сандарцгаасан ч, гурав дахь өргөөс тоглолтын санаачилгыг гартаа бүрэн оруулж чадсан гэж олимпийн медальт Мизутани Киодо мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Тэдний гол өрсөлдөгч Шу Шин-Лиу Ши Вэй нарын хос ч мөн 4:1-ээр ялсан байна.
 
No description available.
 
Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?