УРАНЦЭЦЭГИЙН МЕДАЛИЙН АЧААР МОНГОЛ УЛС 18-Д ЭРЭМБЛЭГДЛЭЭ

2021-07-25  

Хятад улс 3 алт, 1 хүрэлтэйгээр Олимпийн эхний өдрөөс медалийн хүснэгтийг тэргүүлж, эзэн орон Япон улс 1алт, 1 хүрэлтэйгээр удаалж байна. Монгол улс жудогийн 48кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгийн ачаар 18-д эрэмблэгдэв. Хятад улсын 298 эмэгтэй, 133 эрэгтэй тамирчин 225 төрлөөр өрсөлдөж байна. Тус багт олимпийн 19 баг багтсан бол 293 тамирчин нь зуны олимпод анх удаа оролцож буй гэж Хятадын олимпийн хороо мэдээллээ. 777 гишүүнийг багтаасан Хятад улсын олимпийн баг нь Токио- 2020 зуны олимпийн хамгийн том багаар бүртгэгдлээ.

-Буудлага, байт харваа, гимнастик, бадминтон, хүндийн өргөлт, ширээний теннис бол Хятадын багийн медаль авах спортын гол гол төрлүүд. Амжилт гаргах үүднээс гадаадын 300 дасгалжуулагч Хятадын багт багтаж Токиод ирсэн 2008 оны 50 алтан медалиас хойш амжилт буурсаар буй. Энэхүү уруудлыг зогсоохоор маш том бүрэлдэхүүнтэйгээр Токиогийн олимпийн наадамд оролцож байна гэж Хятадын багийн ерөнхий нарийн бичгийн дарга Лиу Гуаяанг NHK-д зорилгоо тодорхойллоо.

No description available.v

No description available.

 

Э. ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?