М.УРАНЦЭЦЭГ: ОЛИМПИЙН МЕДАЛЬ АВАХ ГОЛ ЗОРИЛГОДОО ХҮРЛЭЭ

2021-07-26  

  Гурван олимп дамнаж байж Олимпийн медальд хүрлээ. Их үнэ цэнтэй медаль юм. Жудочдынхоо (таван олимп) медалийн буухиаг таслалгүй авч гарч чадсандаа, Токио-2020 олимпийн Монголын олимпийн багийн медалийн салхийг хагалсандаа сэтгэл өндөр байна. Олимпийн тэмцээнд оролцох бүрт медаль авчирна гэж итгэж байсан монголчуудынхаа итгэлийг даасандаа хамгаас баярлаж байна. Энэ удаад өмнөх олимпийн алдааг л давтахгүй байхыг хичээсэн.

Риогийн олимпод БНСУ-ын бөх Жеон Бо Кеонтой барилдаж байхдаа санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, дэвжээнээс хөөгдчихсөн. Уг нь түүнийг ялаад л аваргын төлөө барилдах байлаа. Дагах тойрогт олимпын аварга С.Менезесийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө дархан мэхэнд нь ороод, дийлдчихдэг байгаа.

Уг нь Рио-2016 олимпод ёстой л торгон ирэн дээрэн оролцсон. Олимпийн медалийн оосроос атгаад л алдсан. Тиймээс энэ удаад шуналгүйгээр, аль болох тайван барилдах тактикийг баримталсан. Үр дүнд нь хүрэл медаль дээр уналаа. Алтан медаль ч авах боломжтой байсан. Харамсалтай нь, хоёрхон сарын өмнө Будапешт хотод ялсан Красникуе-д ялагдлаа. Олимпийн хүрэл медаль бол алтнаас ч үнэ цэнэтэй юм гэдгийг мэдэрлээ гэж Уранцэцэг хэллээ.

Э. ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?