МИЗУТАНИ: ТЕННИСИЙГ 11 ОНООГООР ХОЖДОГ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021-07-26  

  Шийдвэрлэх долоо дахь өрөг. 5:0. 9:2. Нэмж хоёрхон оноо алдвал Япончуудын 5 жил хүсэн хүлээсэн олимпийн холимог хосын финалын тоглолтыг үгүй хийх босгонд тулсан. Бидний оронд Германы хос, Хятадын хостой финалдахаар зэхэж эхэлсэн үе. Гэвч Мими Ито бид хоёр бууж өгөхийг хүсээгүй. Оноо нэг бүрийн төлөөх тэмцэлд бие биенээ уриалсан. 4 оноо дараалан авч, 9:6 болгож ойртуулсан ч, Германчууд оноог 10:6 болгож мөн л холдуулсан.

Бид нэг оноо алдвал, тэд нэг оноо авбал, Германы холимог хос баг олимпийн финалд шалгарчих гээд байв. Сэтгэхүйн хүнд дарамттай мөчид бид үргэлжлүүлэн довтолж, дараалан 4 оноог авч 10:10 болгож тэнцүүлж чадсан. Эцэст нь 16:14-ээр тэднийг сөхрүүлж, хүссэн финалдаа шалгарлаа. Япончууд теннисээр анхны алтан медаль авахын тулд Шү Шин-Лиу Шэ Вэй нарын хостой финалдана. Чадах бүхнээ гаргана. Хамгийн сүүлд 2019 онд тэдэнд 4:1-ээр хожигдсоны хариуг олимпийн наадамд хариулна гэж бодож байна гэж Рио-2016 олимпийн хүрэл медальт Мизутани NKH-телевизэд ярилцлага өглөө.

May be an image of 2 people and people standing

No description available.

Э. Лхагва

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?