МИЗУТАНИ, ИТО НАРЫН ХОС ХЯТАДЫН НОЁРХЛЫГ ТАСЛАН ЗОГСООЛОО

2021-07-27  

32 настай Жун Мизутани, 20 настай Мимо Ито нар Зуны олимпийн холимог хосын төрөлд аваргалж, Наран улсад ширээний теннисний спортоор олимпийн анхны алтан медалийг авчирсан гавьяа байгууллаа. Тэд "мөнхийн алтан хос" гэж алдаршсан Шү Шин-Лиу Ши Вэй нарын хосыг 4:3-ийн (5-11, 7-11, 11-8, 11-9, 11-9, 6-11, 11-6) харьцаагаар буулган авч, Хятад улсын теннисчидийн алтан медалийн ноёрхлыг таслан зогсоолоо.

  Олон жилийн турш Олимп, Дэлхийн аваргад Хятадын тамирчдад ялагдсан. Энэ удаагийн ялалтаараа тэр бүх ялагдалд хариу барилаа гэж бодогдож байна. "Алтан хосыг" - ыг эх орныхоо дэвжээн дээрээ ялж, Япон орны хүсэл, Япончуудын итгэл найдварыг биелүүлж, ширээний теннисний төрлөөр олимпийн алтан медалийг авч чадсандаа сэтгэл туйлын хангалуун байна гэж Мизутани хэллээ.

  Тамир тэнхээгээ тасартал зүтгэж, амиа өгөх шахталаа тэмцэлдсэний үр дүнд зорилгодоо хүрлээ. 4:0-гээд Хятадын тоглогчид эхний өргөөс давамгайлсан. Эхний хоёр өргийг Шү Шин-Лиу Ши Вэй нар тун хөнгөхөн хожсон. Гурав дахь өрөг мөн л 3:0 гээд эхэлсэн. Бүгд л биднийг хүчрэхгүй юм байна гэж бодсон байх. Яг энэ үед л тоглолт эргэсэн. Шийдвэрлэх долдугаар өрөгт бид сэтгэл зүйгээр ч, тоглолтоор ч илүүрхсэн. Тэд нэгэнт биднийг тогтоож дийлэхээ больсон байлаа гэж Мимо Ито тоглолтоо дүгнэлээ.   

  Хятадын ард түмнээс олимпийн алтан медаль авч чадаагүйн төлөө уучлал гуйж байна. Надаас болж холимог хосын алтан медалийг алдлаа. Гэхдээ энэ ялагдал Хятадын нийт теннисчидийг улам хурцалсан гэж итгэж байна. Би багийн тоглолтонд Японы тоглогчдыг хожиж, алдаагаа залруулах болно гэж дэлхийн аварга Лиу Ши Вэй NKH телевизэд ярилцлага өглөө. 2004 оны Афины зуны олимпод Солонгосын теннисчин Руй Сү Минд аваргын алтан медалийг алдсанаас хойш хоёр дахь тохиолдол болон бүртгэгдлээ. Гэхдээ тэмцээн нэгбүрчилсэн, багийн төрлөөр үргэлжлэх болно. Мимо Ито, Харимото нарыг нутгийн дэвжээ түшвэл тэд ч бас түрүүлэхийг үгүйсгэхгүй.

No description available.

Ц. ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?