АВСТРАЛИЙН УСАН СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИН А.ТИТМУС ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-07-28  

 Австралийн усан сэлэлтийн залуу тамирчин Ариарне Титмус “Токио-2020” зуны Олимпын наадмын өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Энэ долоо хоногийн даваа гарагт болсон эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Олимпын таван удаагийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Кэтлин Ледекиг ялсан 21 настай тамирчин А.Титмус өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 1 минут 53.50 секундын амжилтаар тэргүүлж, Олимпын аварга боллоо.

Харин Хонконгийн тамирчин Сиобан-Бернадет Хауги тус төрөлд мөнгөн медаль хүртэж, 1 минут 53.92 амжилтаар Азийн дээд амжилтыг тогтоосон бол Канадын тамирчин Пенелопе Олексиак 1 минут 54.70 секундэд барианд орж, хүрэл медалийн болзол хангасан байна. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?