ХАРИМОТО, ТИМО БОЛЛ, К.НИВА НАР ОЛИМПИЙГ ОРХИЛОО

2021-07-28  

Нэгбүрчилсэн төрлөөс медаль авах найдлагатай байсан Японы мандаж буй од Словенийн Жоргичийг барсангүй. Харимото 3:2-оор тоглолтыг хошуучилж байсан ч, 6,7 дахь өрөгт дараалан хожигдсоноор олимпийн тэмцээнээ өндөрлөлөө.

Тэмцээн бол тэмцээн. Нэг нь хожиж, нөгөө нь ялагдана. Энэ удаад би хожигдох учиртай байж. Уг нь бэлтгэл сайн байсан. Жоргичийг тухайлан судалсан. Түүнтэй ижил техниктэй тоглогчтой бэлтгэл сургуулилалт хийсэн. Түүний бөмбөг маш хурдтай болсон нь анзаарагдлаа. Олимпийн медалийн тухай дэндүү ихийг боджээ. Тоглож чадсангүй. Бодолдоо шатчихлаа гэж NHK-д тоглолтоо дүгнэлээ.

Хятад, Япон бол теннисний хөгжлөөрөө тэргүүлэгч орон. Олимп зохион байгуулж буй Японы гэрэлтэж буй одтой сугалаа таарсан. Үүнээс өөр хүнд сугалаа гэж байхгүй. Аль болох өрсөлдөгчдөө боломж олгохгүй шахаж тоглохыг хичээсэн. Биеийн чац, хүчээ л ашиглахыг оролдсон. Шигшээ наймд томчуудын хамт шалгарсандаа итгэж чадахгүй байна гэж Жоргич хэллээ

No description available.

Э. ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?