ЦЭНДБААТАР МОНГОЛЧУУДДАА ОЛИМПИЙН МЕДАЛЬ АМЛАЛАА

2021-07-29  

57 кг-ийн жинд, гурвын даваанд Вьетнамын боксчин Нгуенийг оноогоор илүүрхэн ялсан Цэндбаатарт олимпийн медаль зүүхэд ганцхан ялалт үлдлээ. Тэр дунд шөвөгт Оросын боксчин Батургалиевтэй медалийн төлөө тулалдана. - Хоёрын даваанд Кенийн тамирчинг оноогоор ойрхон ялсан. Тоглолт нэг л болж өгөхгүй байсан. Харин Вьетнамын Нгуентэй тоглолтоо гаргаж сайхан тоглолоо. Медалийн төлөө бүр урамтай сайхан тоглолтыг үзүүлнэ. Монголчуудынхаа хүссэн тоглолтыг гаргана гэдгээ амлая. Токио-Улаанбаатарын цаг агаар, цагийн зөрүү бараг ижил учир яг л гэртээ байгаа юм шиг таатай нөхцөлд байна гэж Цэндбаатар Монголын арилжааны телевизүүдэд ярилцлага өгөхдөө амлалаа.

No description available.

Э. ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?