САЙЕД МОЛЛАЙ ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛИА ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖЭЭ

2021-07-29  

Өрнөдийн сэтгүүлч, Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж олимпийн мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайн ээжийг олж уулзсан байна.

Иран улсын Тегеран хотод амьдарч буй Сайед Моллайн ээж Лутай нь сэтгүүлчтэй уулзахдаа:

-Хүү маань сураг алдраад хоёр жил өнгөрсөн. Олимпийн ачаар хүүгийнхээ сургийг гаргалаа. Чингис хааны өлгий нутагт энх тунх амьдарч, бөхөө барилдаж буйг хэвлэлээс л олж мэдлээ. Хүүгийнхээ барааг харалгүй, хацар дээр үнсэлгүй хоёр жил болжээ. Хүү минь олимпийн медалиа надад зориуллаа гэж телевизээр хэлэхийг сонслоо.

Аллах хүүг минь ивээлдээ авчээ. Хүүгийн минь мөрөөдөл бол Олимпод оролцох, медаль авах байсан юм. Аллах миний хүүгийн хүслийг сонсжээ гэж хэлсэн нь өрнөдийн хэвлэлийн хуудаснаа нийтлэгджээ.

No description available.

Ц. БАТ-ЭНХ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?