ЧЕН МЭНГ: БАГААРАА ОЛИМПИЙН АЛТ АВАХ НЬ МИНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО

2021-07-30  

Чен Мэнг нутаг нэгт Сүн Яныг 4:2-оор хожиж Токио-2020 зуны олимпоос анхныхаа алтан медалийг авлаа. Тэгснээр Хятад улс 9 дэх олимпийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд дараалан түрүүлж, Чен Жинг (1988), Дэн Яапинг (1992, 1996), Ван Нан (2000), Жан Юүнинг(2004,2008), Ли Шаошиа(2012), Динг Нинг(2016) нарын уламжлалыг залгамжиллаа.

Тодруулж хэлбэл, есөн удаагийн олимпийн финалын долоод нь хятадын теннисчид өөр хоорондоо өрсөлдсөн рекорд тогтоосон байдаг. Аталанта-1996 олимпод Дэн Яапинг Хятадын иргэншлээ сольсон Хятадын Тайваний Чен Жинг, 2004 оны Афины олимпод Жан Юүлинг Хойд Солонгосын тамирчин Хуанг Митэй финалд учирч, буулган авсан түүхтэй. Тэгвэл энэ удаад мөн л Хятадын хоёр тамирчин финалдлаа.

Урт, саад бэрхшээл ихтэй замыг туулж байж энэ оргилд гарлаа. Хожиж, хожигдож, итгэл найдвараа алдахад ойрхон ч мөч олон байсныг санаж байна. Хамгийн гол нь өөрийгөө ялан дийлж чадсаны хүчинд олимпод түрүүллээ. Чи чадлаа шүү дээ гэж өөртөө хэлсэн. Финалд хожсоны дараа хамгийн түрүүнд Ма Лин багш дээрээ очсон.

Би юу хэлэхээ сайн мэдэхгүй байна. Энэ алтан медаль бол зөвхөн минийх биш. Бид хоёрын хамтдаа авсан медаль. Олимпод оролцохыг би мөрөөддөг байсан. Тэгвэл оргилд нь гарлаа. Одоо миний дараачийн зорилго бол багаараа олимпийн алтан медаль авах гэж Олимпийн шинэ аварга Чен Мэнг Синьхуа агентлагт ярилцлага өглөө.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?