ШҮҮГЧИД ЦЭНДБААТАРЫН МӨНГӨН МЕДАЛИЙГ ЛУЙВАРДЛАА

2021-08-03  

Олимпийн боксын тэмцээнийг шударга бусаар шүүж байна гэдэг удаа дараагийн гомдлыг ОУОХ анхаарч энэ удаагийн олимпоос шүүх зарчимд нь өөрчлөлт оруулж, раунд бүрийн дараа шүүгчдийн үнэлгээг ил болгож байх шийдвэр гаргасан.

Рио-2016 олимпийн медалийн төлөө тоглолтонд Оросын боксчин гурван үеийн турш цусандаа хутгалдтал зодуулсан хэрнээ шүүгчдийн үнэлгээгээр ялж байсан учир дээрхи шийдвэрийг гаргахад хүргэсэн гэж Токио-2020 зуны олимпийг зохион байгуулагчид мэдэгдсэн. Гэсэн хэдий ч тоглолтын эхний хоёр үеийн турш давамгайлан илүүрхсэн Цэндбаатарт биш, Оросын тамирчинд ялалт өгсөн нь Монголын багийг гомдол гаргахад хүргэлээ.

Шүүгчдийн зөвлөл хуралдаж, буруутай шүүсэн шүүгчид хариуцлага тооцож шийтгэсэн ч, ялалтыг Орос тамирчины талд хэвээр үлдээсэн мэдээлэлтэй байна. Орос тамирчин медальд хүрсэн нь Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч нь Оросын иргэн улиран сонгогдсонтой, түүний нөлөөлөл орсон байх магадлалтай гэж Монголын тал үзэж буйгаа нуусангүй. Ийнхүү Цэндбаатарын олимпийг медалийг шүүгчид ичгүүр сонжуургүй булаалаа.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?