Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Гансүх тэргүүтэй удирдлага Токио-2020 зуны олимпод оролцох тамирчдаа Токиогийн олимпийг зорихын өмнө хүлээн авч, дээрхи болзлын дагуу урамшуулал олгохоо мэдэгдсэн байна. Тамирчныг төдийгүй, медаль авсан тамирчныг дасгалжуулсан багшийг ч 5000 ам.доллараар давхар урамшуулна гэдгээ Холбооны ерөнхийлөгч Гансүх багш, дасгалжуулагч, тамирчдаа хүлээн авч уулзахдаа дуулгажээ. Мөн тамирчин, дасгалжуулагч бүрт аян замдаа сайн явах, амжилт гаргахыг хүсэж тус бүрт нь 1 сая 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Одоогоор Бурмаа ялагдан хасагдсан. Харин Оросын бөхийг урамтай ялсан Батцэцэг Нигерийн бөхийг хүчирсэнгүй. Түүний хувьд хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана.