Мөнхжанцангийн Анхцэцэг " Ташкент-2021" тэмцээнд огцом өргөлтөөр 111кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг, нийт 247 кг-ыг өргөж, хүрэл медаль авсан хүчтэн. Олимпийн дэвжээнд тэрбээр дээрхи амжилтаа 5 кг-аар ахиулж, 252 кг-ыг нийлбэр дүнгээр өргөж чадлаа. Олимпийн хүрэл медальд өчүүхэн дутаж, медальтнуудын шилийг харж, дөрөвдүгээр байрт шалгарлаа. Монголын хүндийг өргөгч түүхэндээ анх удаа олимпод дөрөвдүгээрт эрэмбэгдлээ. Дөнгөж 23 настай түүнд асар их ирээдүй байна. Монголчууд хүндийг өргөж чадна гэдгийг тэр дэлхийд мэдрүүллээ гэж NHK телевиз дамжууллаа.