Долдугаар сарын бащёгийн дараа сумо бөхийн их аварга цолонд хүрсэн Монгол улсын иргэн Тэрунофужи амь, амьдралаа бодож Япон улсын иргэншил авлаа. Сумо бөхийн 73 дахь ёкузано Тэрунофужи Монгол улсын иргэншлээсээ татгалзлаа гэж Лхагва гарагт Куодо агентлаг мэдээллээ. Өдгөө 29 настай, Макучи зиндаанд 4 удаа түрүүлсэн Тэрунофужи ёкузано Исегахама дэвжээг өвлөх замаа заслаа. Тэрбээр Даваажаргал, Какурю нарын замаар Японы иргэншил авсан Монгол улсын гурав дахь их аварга юм гэж Куодо агентлаг мэдээндээ онцоллоо.