ЯПОНЫ ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШАЛГАРЛАА

2021-08-04  

Япон улсын ирээний теннисний эмэгтэй баг Тайван, Гонконгийн багийг хожиж, Токио-2020 зуны олимпийн финалд шалгарлаа. Мимо Ито, Касуми Ишикава, Миу Хирано нар Гонконгийн багийг 3:0-ээр хожсоноор гурав дахь олимпдоо дараалан финалдах боллоо.

Тэд Герман-Хятадын аль хожсон багтай нь финалдах юм.

Олимпийн оргил өндөр. Өмнө нь хоёр удаа зүтгээд бараагүй. Гурав дахь оролдлогоороо гарахын төлөө бүх хүчээ нэгтгэнэ гэж Японы багийн хамгийн ахмад тамирчин Ишикава байр сууриа илэрхийллээ.

Япончууд л Хятадын байр суурийг ганхуулж чадна гэдгийг бид холимог хосоор харуулсан. Финалд хэн ч шалгарсан бид түрүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлана гэж Токиогийн олимпоос алт, хүрэл авсан Мимо Ито итгэлтэй хэллээ.

Чадах бүхнээ л хийнэ. Өөрийгээ бүрэн дүүрэн дайчилна. Авч үзээгүй олимпийн алтан медалийн төлөө бид 3 хүчээ нэгтгэн зүтгэх болно гэж Миу Хирано Куодо агентлагт ярилцлага өглөө.

No description available.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?