ӨНДРИЙН ХАРАЙЛТЫН ХОЁР НАЙЗ ӨӨР ХООРОНДОО ТОХИРЧ ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛИЙГ ХУВААЛАА

2021-08-05  

Италийн Жианмарко Тамбери, Катарын Мутаз Баршим нар 2 метр 37 см өндрийг харайсны дараа алтан медалийн төлөө өрсөлдөх болсон. Өндрийн хэмжээг 2 м 39 см болгон дээшлүүлж, шүүгч нар хэрхэн шүүх дүрмийг тамирчдыг дуудан танилцуулсны дараа Баршим:

-Хэн хэн нь 2м 39 см-ийг харайж чадахгүй бол бид хоёр хоёулаа олимпийн алтан медаль авах уу? гэж асуув.

Шүүгч: Тэгнэ. Тэгэхдээ та хоёр гурав гурван оролдлого хийх ёстой. Хэн давсан нь түрүүлнэ. Хоёул хоёулаа ижилхэн чадаагүй нөхцөлд та хоёр хоёулаа олимпийн аварга болох боломжтой. Гэхдээ мөнгөн медаль гэж байхгүй. Шагналын тавцанд гурван л тамирчин гарна гэж тайлбарласны дараа хоёр тамирчин гараа алгадацгаан холдсон байна. Дүрмийн дагуу Баршим, Жианмарко нар гурав гурван оролдлого хийсэн болсноор тэд олимпийн аваргын титмийг хамтдаа зүүлээ.

Олимпод түрүүлэх бол миний мөрөөдөл байсан. Шүүгчийн албан ёсны шийдвэрийг сонсоны дараа найз руугаа хартал над руу нүд ирмэсэн. Би тэгээд л түүний зөвшөөрч буйг ойлгосон. Бид хоёр гараа алгадаад л, харайж эхэлсэн. Мэдээж, давж харайхыг бодоогүй, бид хэлсэндээ хүрцгээсэн гэж Лондогийн хүрэл, Риогийн мөнгөн медальт Баршим BBC- спортод ярилцлага өгөхдөө дурдсан.

Катарын тамирчин Баршим нь 2007 оноос хойш Италийн Жианмаркотой нөхөрлөж буй. Олимпийн хос алтан алтан медалийн эзэн болгосон уг үйл явдлыг нөхөрлөлийн онцгой жишээ болгон олимпийн түүхэнд мөнхөлсөн байна. Баршим нь тамирчны гэр бүлд өссөн, 11 настайгаасаа өндрийн харайлтаар хичээллэсэн шилдэг тамирчин, үнэнч нөхөрлөлийн бэлэг тэмдэг боллоо.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?