ЧӨЛӨӨТИЙН ХОНГОРЗУЛ, ЛХАГВАГЭРЭЛ, БОЛОРТУЯА НАР МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

2021-08-05  

Гвинейн бөх Фатумата Камахаг 10:0 оноогоор цэвэр ялсан Б.Хонгорзул (57 кг-д дагах барилдаан хийж буй) өнөөдрийн 20:55 цагаас АНУ-ын бөх Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга, мөнгө, хүрэл медальт Хелен Марулистай хүрэл медалийн төлөө барилдана.

Тэгвэл Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялсан Болортуяа хагас шигшээд шалгарлаа. Түүний дараагийн учраа Польшийн Р.Засина, Японы М.Мукаида нарын ялагч байх юм. Ялсан тохиолдолд Болортуяа медалийн болзол хангана. 17.15 цагаас эхлэх хагас шигшээгийн барилдааныг тэсэн ядан хүлээж байна.

Харин эрэгтэй бөхчүүдээс ОУХМ М.Лхагвагэрэл Германы Геннадий Гудиновичийг 6:5-аар ялснаар хагас шигшээд шалгарлаа. Түүний дараагийн учраа бол АНУ-ын Гэйбл Стивесон. Стивесон нь шинэ залуу бөх хэдий ч, шөвгийн наймд алдарт Таха Ахгулийг 8:0-ээр илт давуу ялсан чадварлаг бөх гэдгээ харуулсан. М.Лхагвагэрэлийн барилдааныг 17.30-аас шууд дамжуулна. Ийнхүү чөлөөтийн гурван бөх медалийн төлөөх шийдвэрлэх, хариуцлагатай барилдаан хийнэ.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?