Д.ОВЧАРОВ: ЕВРОП ТИВД ТЕННИС ӨНДӨР ХӨГЖСӨН ГЭДГИЙГ ГЕРМАНЫ БАГ ҮҮРЛЭЭ

2021-08-05  

Олимпийн шигшээ тоглолтонд Европ тивийг төлөөлж Ази тивийн хүчирхэг багуудтай өрсөлдөж байгаа цорын ганц баг бол Герман юм. Германы эмэгтэй баг шигшээ дөрөвт шалгарч, Хятад (3:0), Гонконг (3:1)-ийн багт дараалан хожигдож дөрөвдүгээр байрт орлоо. Харин эрэгтэй баг нь 3:2-оор эзэн баг болох Японы багийг 3:2-оор буулган авч Хятадын багтай аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгарлаа.

Рио-2016 олимпод Японы багт хожигдсон. Даагаа нэхэж, 3:2-оор хожиж, олимпийн аваргын төлөө тоглох болсондоо сэтгэл хангалуун байна. Бидэнд алдах зүйл байхгүй. Ганцаарчилсан төрөлд ойртоод алдсан алтан медалийн төлөө бүх ур чадвараа гаргана. Фан Зэн Донг, Ма Лонг нарыг хожих нь надад европ тивээс үүрүүлж буй хүнд даалгавар. Би хичээнээ гэж Токио-2020 зуны олимпийн ганцаарчилсан төрлийн хүрэл медальт Овчаров байр сууриа илэрхийллээ.

Энэ бол миний сүүлчийн олимп. Ямар ч гэсэн эзэн багийг буулгаж чадлаа. Финал хүртэл сэргээлтийн бэлтгэлээ хийнэ. Хятадын багийн эсрэг энэ 30 гаруй жил юу сурч, юу чаддаг болсноо харуулна. Энэ бол миний олимпийн тоглолтонд тавих сүүлчийн цэг. Энэ цэг алт уу, мөнгө үү? гэдгийг шийдвэрлэх тоглолт болно гэж өдгөө 40 настай Тимо Болл хэллээ.

 

Э.ЛХАГВАСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?