ИСИНБАЕВА: ОЛИМПОД ХОЁР АВАРГА ГЭЖ БАЙЖ БОЛОХГҮЙ

2021-08-05  

Нэг нь л аварга болох ёстой. Тиймээс хоёр аварга гэж хэзээ ч байж болохгүй. Дүрэм нь буруу бол түүнийгээ засах ёстой. Тэмцэл бол эцсээ хүртэл үргэлжлэх ёстой. Тэгтэл өндрийн харайлтын хоёр тамирчин өөр хоорондоо " найрч" олимпийн алтан медалийг хувааж буй нь тамирчны ёс зүйд нийцэхгүй.

Тэд 2 м 39-ийг харайхаас "татгалзсан". Хүчлээгүй. Магадгүй чадаагүй байж болно. Тэр тохиолдолд см см-ээр дээшлүүлж биш доошлуулж харайлгах ёстой. Гэхдээ гуравдугаар байрны тамирчины үзүүлсэн амжилтаас доошлуулж болохгүй. Тулгууртай харайлтанд тийм л журмыг мөрддөг байсан шүү дээ гэж Афин-2004, Бээжин-2008 олимпийн алт, Лондон-2012 олимпийн хүрэл медальт, тулгууртай харайлтын тамирчин Ирина Исинбаева Россия-1 телевизэд ярилцлага өгөхдөө шүүмжиллээ.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?